2020 оны сонгуульд оролцох улс төрийн намын мөрийн хөтөлбөрт боловсролын асуудлаар өгсөн санал

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь нийгмийн олон янзат төлөөллийг хангасан 28 гишүүн байгууллагын гаргасан санал зөвлөмжид тулгуурлан боловсруулж, удаа дараа хэлэлцүүлэн улс төрийн намууд, хөдөлгөөнүүдэд эцэслэн хүргүүлж, олон нийтэд танилцуулж байна.

Дэлхий дахинаар олон талын оролцоотойгоор хэлэлцэж зөвшилцөн санал нэгдсэн Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүн дотроо Зорилт 4 буюу “Боловсрол 2030 болон Үйл ажиллагааны хүрээ” баримт бичгүүдээр амласан амлалтаа Монгол улс биелүүлэх сүүлийн 10 жил эхэллээ.

Чанартай боловсрол эзэмших нь хүн бүрийн амьдралын чанарт шууд нөлөөтэй тул тэгш хамруулсан төрийн боловсролын тогтолцоог ажиллуулах нь төрийн хүлээх үүрэг хэдий ч төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, хандивлагчид болон бусад оролцогч талуудын хамтын хариуцлага юм.

МУ-ын 2020 оны Парламентын сонгууль, Орон нутгийн сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид Боловсролын асуудлаарх иргэний нийгмийн байгууллагуудын саналыг нухацтай хүлээн авч, мөрийн хөтөлбөртөө тусгана гэдэгт бид итгэж байна.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *