Тогтвортой хөгжлийн зорилго 4: Иргэний нийгмийн тодруулагч тайлан

Үнэлгээний цаг хугацаа КОВИД-19 цар тахал дэлхий дахинд дэгдсэн хугацаатай давхцаж буй тул ТХЗ-ийн хэрэгжилт ухрах буюу зарим асуудал, үзүүлэлтүүд сул үнэлгээг авахад хүргэсэн. Хэдийгээр Засгийн газрын зүгээс цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, сурлагын хоцрогдлыг арилгах, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргахыг зорьж буйг иргэний нийгмийн зүгээс сайшаан дэмжиж буй боловч тайлант хугацаанд хамаарах мэдээлэлд тулгуурлан, үнэлгээний арга зүйн дагуу объектив хандахыг зорьсон. Тодруулбал, энэхүү үнэлгээнд ашигласан мэдээллүүд 2020 болон түүнээс хойш нийтлэгдсэн судалгаа, шинжилгээ, мэдээллүүдийг ашиглахад онцгойлон анхаарсан болно.

Тодруулагч тайлан 2020-2022

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *