Монголын сургуульд транс сурагч байх нь

Далан жилийн түүхтэй социалист дэглэмээс өмнө 17 дугаар зууны эцэс хүртэл бөө мөргөл нь Монголчуудын соёл, уламжлалд давамгайлах байр суурь эзэлж байв (Nyamdorj, 2006). Бөө мөргөл бүхий нийгэмд иргэд трансжендер болон жендерийн олон янз байдлыг нийтээр ойлгож хүлээн зөвшөөрдөг байсан бөгөөд зарим бөө урвуу жендерийн үүрэгтэй байсан нь уугуул америкчуудын бөөгийн уламжлалтай төстэй байв (Devereux, 1937). 17 дугаар зууны сүүл үеэс эхлэн улс төрийн зорилготойгоор Монгол оронд Бурханы шашин түгэн дэлгэрснээр жендерийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрөх уламжлалт хандлага Бурханы шашны үйлийн үр (карма)-ийн номлолоор тайлбарлагдах болсон юм. (Нямдорж, 2006). Харамсалтай нь 1921-1990 оны хооронд социалист дэглэм тогтсоноор трансжендер болон жендерийн олон янз байдлын талаарх өмнөх ойлголт замхарч, ижил хүйсийн бэлгийн харилцааг социалист Монгол улс яллан шийтгэж байсан (Тэрбиш, 2013) тул ЛГБТИК+ иргэдийн дунд айдас түгшүүр ноёлж, тэдэнд тулгамддаг асуудлууд нам гүм болсноор энэ нь 1990 оны эхэнд ардчилалд шилжих үе хүртэл үргэлжилжээ (Нямдорж, 2006). Ийнхүү орчин цагийн түүхэн дэх ЛГБТИК+ иргэдийн эрхийн хөдөлгөөний үнэмлэхүй ололт дэвшлээс ангид хоцорсон Монгол оронд өнөөг хүртэл транс болон жендерийн олон янз байдлыг олон нийт буруу ойлгож, сөрөг хандлагаар хүлээн авсаар ирэв (Ганбаатар ба бусад, 2021).

MNG-LGBT-Centre

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *