Дүгнэх уулзалт зохион байгуулагдлаа

Боловсрол эвсэл, Боловсролын Ерөнхий Газар хамтран ажиллах санамж бичгийн дагуу 2022 онд сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургуулиййн сайн сайхны багийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажилласан билээ. Уг ажлаа дүгнэж БЗД-ийн Ерөнхий боловсролын 32 сургуулийн төлөөлөл, дүүргийн ЗДТГ, хороодын засаг дарга, нийгмийн ажилтнуудыг оролцуулсан “Дүгнэх уулзалт”-ыг 2023 оны 03 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Уг уулзалтаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир “… ганц удаагийн сургалтаар сургуультай холбоотой ёс зүй, жендэрийн хэвшмэл ойлголт, хүчирхийллийн соёлыг үгүй хийх боломжгүй юм. Хамтын ажиллагаа, сургуулийн хамт олон нэг бүрийн хүүхдийн сайн сайхан байдал руу чиглэсэн хандлага, арга зүй, өдөр тутмын үйл ажиллагаа нь хүүхдэд ээлтэй сургуулийн орчныг бий болгоход нөлөөлөх болно” гэдгийг онцоллоо.
Мөн Боловсрол эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг хэлэхдээ “… сургуулийн засаглалын орчин буюу захирлуудын нээлттэй, хамтын ажиллагааг дэмжсэн, хүний эрх, хүүхдийн эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлье гэсэн манлайлал нь төдий чинээ тэр сургуулийнх нь хамт олны соёл, сурагчдын сайн сайхан байдал, сурлагын амжилтад эерэгээр нөлөөлнө” хэмээлээ.
Боловсрол эвслийн гишүүд, салбар зөвлөлүүдэд боломж олгон хамтран ажилласан Боловсролын Ерөнхий Газарт талархсанаа илэрхийлье.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *