ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСЛИЙН УДИРДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь Боловсролын төлөөх дэлхийн түншлэл (GPE) байгууллагын Боловсролын төлөө чанга дуугарцгаая! (Education Out Loud) төслийг үндэсний түвшинд хэрэгжүүлэгч билээ. Боловсролын төлөөх дэлхийн түншлэл байгууллагын Ази-Номхон далайн бүсийн Удирдлагын нэгжээс зөвлөн туслах айлчлал хийн хяналт, үнэлгээ, суралцахуйг хариуцсан зөвлөх Анож Четтри хүрэлцэн ирж Боловсрол эвслийн гишүүд, Удирдах зөвлөл, салбар зөвлөлийг чадавхжуулах семинарыг 5 сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг семинараар төсөл бичих, эрсдлийг тооцох, хэрэгжүүлэх стратеги тактик, үр дүнтэй хэрэгжүүлэхэд баримтлах удирдлага, хяналт үнэлгээ хийх, өөрчлөлтийн онолоо зураглах гээд иргэний нийгмийн байгууллагуудын чадавх бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах агуулгад суралцлаа.

Сургалтанд хамрагдсан гишүүн байгууллагууд, Дархан-Уул аймгийн салбар зөвлөл, Удирдах зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлье.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *