ИРГЭНИЙ НИЙГМИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БАЙР СУУРИЙН БАРИМТ БИЧИГ

“Бидний хүсэл, хүн бүрд хүртээмжтэй; хүний эрх, жендерийн тэгш эрхэд суурилсан; цогц чадамжийг өөртөө тохиромжтойгоор, ялгаварлан гадуурхалтгүйгээр, насан туршдаа эзэмших боломжтой; эрүүл, аюулгүй орчин бүрдсэн; ялгаатай хэрэгцээг хангасан; хүмүүнлэг, ардчилсан; бүх нийтийн; хангалттай санхүүжилттэй; сайн засаглал бүхий чанартай, хувиран өөрчлөгдөх боловсролын тогтолцоотой болох” билээ.

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн 35 гишүүн байгууллага, 10 салбар зөвлөл, 2 дэмжигч гишүүд 2023 оны 1 сарын 12-нд Бүх гишүүдийн чуулганаа зохион байгуулан иргэний нийгмийн боловсролын талаар баримтлах байр суурийн баримт бичгээ баталлаа.

Уг баримт бичигт боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, дэлхий нийтийн боловсролын талаар баримталж буй бодлого, санаачлагууд болон хувирган өөрчлөгдөж буй боловсролд иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн оролцох чиглэлээ тодорхойлон гаргасан юм.

Танилцахыг хүсвэл холбоосоор орж татан авна уу.

 

байр суурь
байр суурь

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *