Зөвлөлдөх зөвлөлд

Улсын Их Хурлын 2022.12.22 өдрийн 80 дугаар тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсонтой холбогдуулан нийгмийн тусын тулд хараат бусаар иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбартаа мэргэшин ажиллаж буй төрийн бус байгууллагуудын зүгээс “Зөвлөлдөх зөвлөл”-д албан бичиг хүргүүллээ. Зөвлөлдөх… Continue reading Зөвлөлдөх зөвлөлд

“Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг

Боловсрол эвсэл өнгөрсөн 10 сард МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнтэй хамтран “Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийн бүрэн бичлэгийг хүлээн авна уу. Хэлэлцүүлгийг нээж МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан үг хэлсэн бол, Отгонтэнгэр Их сургуулийн багш, хууль Р.Очирбал “Сурч боловсрох эрхийн… Continue reading “Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг

Бүх гишүүдийн тавдугаар чуулган боллоо

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн V дугаар чуулган 1 сарын 12-нд зохион байгуулагдлаа. Бүх гишүүдийн ээлжит чуулганаар эвслийн 2020-2022 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, аудитын тайлан болон хөндлөнгийн үнэлгээний зөвлөмжүүдийг хэлэлцэв. Удирдах зөвлөлийн гишүүнд шинээр “Гүнж” төвийн зөвлөх Ч.Ундрах, ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал Э.Энхмаа, “Хамтдаа” төвийн тэргүүн Ш.Галбадрах нар сонгогдлоо. Дүрмийн… Continue reading Бүх гишүүдийн тавдугаар чуулган боллоо

Жендэр ба хөгжлийн бэрхшээл 4

Таны бодлоор сургуулийн орчинд охидод жендэрийн хэвшмэл хандлагаас үүдсэн ямар бэрхшээл тулгардаг бол? “Охид” гэсэн бүлэг нэгэн цул биш бөгөөд өөр өөрийн мэдрэмж, хэрэгцээ, асуудалд хандах хандлага, амьдралын туршлага олон янз. Бид хөгжлийн бэрхшээлтэй охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг хөндөж байна. “Хөгжлийн бэрхшээл ба жендэр” цахим аянаар дамжуулан 4 төрлийн хөгжлийн бэрхшээлтэй охидтой тулгалч… Continue reading Жендэр ба хөгжлийн бэрхшээл 4

Жендэр ба хөгжлийн бэрхшээл 3

“Охид” гэсэн бүлэг нэгэн цул биш бөгөөд өөр өөрийн мэдрэмж, хэрэгцээ, асуудалд хандах хандлага, амьдралын туршлага олон янз. Бид хөгжлийн бэрхшээлтэй охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг цувралаар хөндөх зорилготой “Хөгжлийн бэрхшээл ба жендэр” цахим аяныг эхлүүлсэн. Энэ удаа харааны бэршээлтэй охидын сургууль, боловсролын орчинд өдөр тутамд нүүр тулдаг жендэрийн хэвшмэл ойлголтуудаас улбаатай бэрхшээлүүдийг онцолж… Continue reading Жендэр ба хөгжлийн бэрхшээл 3

Жендэр ба хөгжлийн бэрхшээл 2

Бид “Хөгжлийн бэрхшээл ба жендэр” цахим аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй охидын охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг цувралаар хөндөхийг зорьж байгаа. Өмнөх хоёр цувралаар тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй охидод жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэйгээр боловсролын орчинд тулгардаг бэрхшээлүүдийг онцолсон. Гурав дахь цувралаар сонсголын бэршээлтэй охидын сургууль, боловсролын орчинд алхам тутамдаа нүүр тулдаг бэрхшээлүүдийг хуваалцаж байна.… Continue reading Жендэр ба хөгжлийн бэрхшээл 2

Жендэр ба хөгжлийн бэрхшээл 1

Сургуулийн орчинд охидод жендэрийн хэвшмэл хандлагаас үүдсэн ямар бэрхшээл тулгардаг бол? Хэрэв тулгуур эрхтний, харааны, сонсголын эсвэл оюуны бэрхшээлтэй бол жендэрийн хэвшмэл хандлага хэрхэн нөлөөлж болох талаар өмнө нь бодож үзэж байсан уу? Та эдгээр нэр томъеог ашигладаг уу? Өмнө нь сонсож байсан уу? Эдгээр бүлгийн охидыг нийтэд нь “хөгжлийн бэрхшээлтэй” гэх малгайн дор нэг… Continue reading Жендэр ба хөгжлийн бэрхшээл 1

Боловсрол ба жендэрийн тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсгэнд

Энэ хичээлийн жилд Монгол Улс даяар 750 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын тавны нэгийг 6-18 насны сурагчид эзэлж буй гэсэн үг. Харамсалтай нь, Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгаагаар манай улсын 10 сурагч тутмын найм нь ямар нэгэн хүчирхийлэлд өртдөг бөгөөд давтамжийн хувьд бие махбодын хүчирхийлэлд хамгийн их… Continue reading Боловсрол ба жендэрийн тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсгэнд

“Жендэр ба хөгжлийн бэрхшээл” сургалт болж өнгөрлөө

2022 оны 12 сарын 1-ны өдөр “Жендэр ба хөгжлийн бэрхшээл” сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн төлөө ажилладаг гишүүн байгууллагуудаа чадавхжуулах сургалт болж өнгөрлөө. Сургалтад идэвхтэй оролцсон APDC Mongolia Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, Сонсголгүй Боловсрол, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо,Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхэд залуусын холбоо