Бүх гишүүдийн тавдугаар чуулган боллоо

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн V дугаар чуулган 1 сарын 12-нд зохион байгуулагдлаа.
Бүх гишүүдийн ээлжит чуулганаар эвслийн 2020-2022 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, аудитын тайлан болон хөндлөнгийн үнэлгээний зөвлөмжүүдийг хэлэлцэв.
Удирдах зөвлөлийн гишүүнд шинээр “Гүнж” төвийн зөвлөх Ч.Ундрах, ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал Э.Энхмаа, “Хамтдаа” төвийн тэргүүн Ш.Галбадрах нар сонгогдлоо. Дүрмийн хороонд Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуусын холбооны тэргүүн Г.Болормаа, “Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны УЗ гишүүн Н.Дэлгэрмаа, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын хөтөлбөрийн ажилтан Ц.Бодьцэцэг нар сонгогдлоо.
Боловсрол эвслийн 2023-2025 оны үйл ажиллагаа, бодлогын нөлөөллийн стратеги төлөвлөгөөг батлав.
Боловсрол эвслийн 35 гишүүн байгууллагын төлөөлөгчид, 10 салбар зөвлөлийн зохицуулагч, 2 дэмжигч гишүүн, зохицуулах алба сайн дурынхан оролцлоо.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн