Зөвлөлдөх зөвлөлд

Улсын Их Хурлын 2022.12.22 өдрийн 80 дугаар тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсонтой холбогдуулан нийгмийн тусын тулд хараат бусаар иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбартаа мэргэшин ажиллаж буй төрийн бус байгууллагуудын зүгээс “Зөвлөлдөх зөвлөл”-д албан бичиг хүргүүллээ.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд дараах зарчмуудыг хуульчилжээ. Үүнд:
✅ Хууль дээдлэх
✅ Иргэний бодитой, шууд оролцоог хангах
✅ Олон талт мэдээллээр тэгш хангах
✅ Харилцан зөвлөлдөх
✅ Ил тод, нээлттэй байх зарчмуудыг баримтлан ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн