Дүгнэх уулзалт зохион байгуулагдлаа

Боловсрол эвсэл, Боловсролын Ерөнхий Газар хамтран ажиллах санамж бичгийн дагуу 2022 онд сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургуулиййн сайн сайхны багийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажилласан билээ. Уг ажлаа дүгнэж БЗД-ийн Ерөнхий боловсролын 32 сургуулийн төлөөлөл, дүүргийн ЗДТГ, хороодын засаг дарга, нийгмийн ажилтнуудыг оролцуулсан “Дүгнэх уулзалт”-ыг 2023 оны 03 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.… Continue reading Дүгнэх уулзалт зохион байгуулагдлаа

“Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг

Боловсрол эвсэл өнгөрсөн 10 сард МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнтэй хамтран “Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийн бүрэн бичлэгийг хүлээн авна уу. Хэлэлцүүлгийг нээж МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан үг хэлсэн бол, Отгонтэнгэр Их сургуулийн багш, хууль Р.Очирбал “Сурч боловсрох эрхийн… Continue reading “Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг

Боловсролын төлөөх дэлхийн аян Global Campaign for Education байгууллагын 7-р чуулганд болж өнгөрлөө

Боловсролын төлөөх дэлхийн аян Global Campaign for Education байгууллагын 7-р чуулганд эвслийн төлөөлөл оролцож байна. Уг байгууллага нь олон улсын байгууллагууд, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, улс үндэсний иргэний нийгмийн байгуулдагуудыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том боловсролын хөдөлгөөн юм. Чуулганаар дараагийн 4 жилийн бодлогын нөлөөлөл, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө баталж, удирдлагын багаа бүх гишүүдээсээ сонгоно.… Continue reading Боловсролын төлөөх дэлхийн аян Global Campaign for Education байгууллагын 7-р чуулганд болж өнгөрлөө