МОНГОЛЫН СУРГУУЛЬД ТРАНС СУРАГЧ БАЙХ НЬ

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл 2011 онд бэлгийн цөөнх хүүхэд залуусын сурч боловсрох эрхийн нөхцөл байдлын кейс судалгааг хийж байсан билээ. Үүний дараагийн түвшний судалгаа болгож “Монголын сургуульд транс сурагч байх нь” чанарын судалгааг англи, монгол хэлээр танилцуулж байна. Судалгааг гардан хийсэн Жак болон ЛГБТ төвийн хамт олонд талархсанаа илэрхийлж байна.

ИРГЭНИЙ НИЙГМИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БАЙР СУУРИЙН БАРИМТ БИЧИГ

“Бидний хүсэл, хүн бүрд хүртээмжтэй; хүний эрх, жендерийн тэгш эрхэд суурилсан; цогц чадамжийг өөртөө тохиромжтойгоор, ялгаварлан гадуурхалтгүйгээр, насан туршдаа эзэмших боломжтой; эрүүл, аюулгүй орчин бүрдсэн; ялгаатай хэрэгцээг хангасан; хүмүүнлэг, ардчилсан; бүх нийтийн; хангалттай санхүүжилттэй; сайн засаглал бүхий чанартай, хувиран өөрчлөгдөх боловсролын тогтолцоотой болох” билээ. “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн 35 гишүүн байгууллага,… Continue reading ИРГЭНИЙ НИЙГМИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БАЙР СУУРИЙН БАРИМТ БИЧИГ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО 4: ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТОДРУУЛАГЧ ТАЙЛАН ХЭВЛЭГДЛЭЭ

Боловсрол эвсэл иргэний нийгмийн байгууллагын хувьд Монгол улсын төр засгаас олон улсын тавцанд авсан амлалтын улс орны түвшин дэх хэрэгжилтийг хянаж үнэлэх ёстой гэдэг итгэл үнэмшилтэй. Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилго болох “Бүх хүн тэгш хамруулсан, эрх тэгш байдлыг хангасан, чанартай боловсрол эзэмших явдлыг баталгаажуулах ба бүх хүн насан туршдаа суралцах боломжийг хөхиүлэн дэмжих”-ийн явцын… Continue reading ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО 4: ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТОДРУУЛАГЧ ТАЙЛАН ХЭВЛЭГДЛЭЭ

Жендэр ба хөгжлийн бэрхшээл 4

Таны бодлоор сургуулийн орчинд охидод жендэрийн хэвшмэл хандлагаас үүдсэн ямар бэрхшээл тулгардаг бол? “Охид” гэсэн бүлэг нэгэн цул биш бөгөөд өөр өөрийн мэдрэмж, хэрэгцээ, асуудалд хандах хандлага, амьдралын туршлага олон янз. Бид хөгжлийн бэрхшээлтэй охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг хөндөж байна. “Хөгжлийн бэрхшээл ба жендэр” цахим аянаар дамжуулан 4 төрлийн хөгжлийн бэрхшээлтэй охидтой тулгалч… Continue reading Жендэр ба хөгжлийн бэрхшээл 4

Жендэр ба хөгжлийн бэрхшээл 3

“Охид” гэсэн бүлэг нэгэн цул биш бөгөөд өөр өөрийн мэдрэмж, хэрэгцээ, асуудалд хандах хандлага, амьдралын туршлага олон янз. Бид хөгжлийн бэрхшээлтэй охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг цувралаар хөндөх зорилготой “Хөгжлийн бэрхшээл ба жендэр” цахим аяныг эхлүүлсэн. Энэ удаа харааны бэршээлтэй охидын сургууль, боловсролын орчинд өдөр тутамд нүүр тулдаг жендэрийн хэвшмэл ойлголтуудаас улбаатай бэрхшээлүүдийг онцолж… Continue reading Жендэр ба хөгжлийн бэрхшээл 3

Жендэр ба хөгжлийн бэрхшээл 2

Бид “Хөгжлийн бэрхшээл ба жендэр” цахим аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй охидын охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг цувралаар хөндөхийг зорьж байгаа. Өмнөх хоёр цувралаар тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй охидод жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэйгээр боловсролын орчинд тулгардаг бэрхшээлүүдийг онцолсон. Гурав дахь цувралаар сонсголын бэршээлтэй охидын сургууль, боловсролын орчинд алхам тутамдаа нүүр тулдаг бэрхшээлүүдийг хуваалцаж байна.… Continue reading Жендэр ба хөгжлийн бэрхшээл 2

Жендэр ба хөгжлийн бэрхшээл 1

Сургуулийн орчинд охидод жендэрийн хэвшмэл хандлагаас үүдсэн ямар бэрхшээл тулгардаг бол? Хэрэв тулгуур эрхтний, харааны, сонсголын эсвэл оюуны бэрхшээлтэй бол жендэрийн хэвшмэл хандлага хэрхэн нөлөөлж болох талаар өмнө нь бодож үзэж байсан уу? Та эдгээр нэр томъеог ашигладаг уу? Өмнө нь сонсож байсан уу? Эдгээр бүлгийн охидыг нийтэд нь “хөгжлийн бэрхшээлтэй” гэх малгайн дор нэг… Continue reading Жендэр ба хөгжлийн бэрхшээл 1

Байгууллагын танилцуулга

“БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл Боловсролын санхүүжилт, чанарт хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөн хамтран ажиллах, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар иргэний нийгмийн олон талын төлөөлөл бүхий эвслийг 2010 оны 9-р сарын 3-ны өдөр байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Эвсэл нь хүний эрхийн байгууллагууд, эмэгтэйчүүдийн… Continue reading Байгууллагын танилцуулга