МОНГОЛЫН СУРГУУЛЬД ТРАНС СУРАГЧ БАЙХ НЬ

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл 2011 онд бэлгийн цөөнх хүүхэд залуусын сурч боловсрох эрхийн нөхцөл байдлын кейс судалгааг хийж байсан билээ. Үүний дараагийн түвшний судалгаа болгож “Монголын сургуульд транс сурагч байх нь” чанарын судалгааг англи, монгол хэлээр танилцуулж байна. Судалгааг гардан хийсэн Жак болон ЛГБТ төвийн хамт олонд талархсанаа илэрхийлж байна.

ИРГЭНИЙ НИЙГМИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БАЙР СУУРИЙН БАРИМТ БИЧИГ

“Бидний хүсэл, хүн бүрд хүртээмжтэй; хүний эрх, жендерийн тэгш эрхэд суурилсан; цогц чадамжийг өөртөө тохиромжтойгоор, ялгаварлан гадуурхалтгүйгээр, насан туршдаа эзэмших боломжтой; эрүүл, аюулгүй орчин бүрдсэн; ялгаатай хэрэгцээг хангасан; хүмүүнлэг, ардчилсан; бүх нийтийн; хангалттай санхүүжилттэй; сайн засаглал бүхий чанартай, хувиран өөрчлөгдөх боловсролын тогтолцоотой болох” билээ. “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн 35 гишүүн байгууллага,… Continue reading ИРГЭНИЙ НИЙГМИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БАЙР СУУРИЙН БАРИМТ БИЧИГ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО 4: ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТОДРУУЛАГЧ ТАЙЛАН ХЭВЛЭГДЛЭЭ

Боловсрол эвсэл иргэний нийгмийн байгууллагын хувьд Монгол улсын төр засгаас олон улсын тавцанд авсан амлалтын улс орны түвшин дэх хэрэгжилтийг хянаж үнэлэх ёстой гэдэг итгэл үнэмшилтэй. Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилго болох “Бүх хүн тэгш хамруулсан, эрх тэгш байдлыг хангасан, чанартай боловсрол эзэмших явдлыг баталгаажуулах ба бүх хүн насан туршдаа суралцах боломжийг хөхиүлэн дэмжих”-ийн явцын… Continue reading ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО 4: ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТОДРУУЛАГЧ ТАЙЛАН ХЭВЛЭГДЛЭЭ

ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСЛИЙН УДИРДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь Боловсролын төлөөх дэлхийн түншлэл (GPE) байгууллагын Боловсролын төлөө чанга дуугарцгаая! (Education Out Loud) төслийг үндэсний түвшинд хэрэгжүүлэгч билээ. Боловсролын төлөөх дэлхийн түншлэл байгууллагын Ази-Номхон далайн бүсийн Удирдлагын нэгжээс зөвлөн туслах айлчлал хийн хяналт, үнэлгээ, суралцахуйг хариуцсан зөвлөх Анож Четтри хүрэлцэн ирж Боловсрол эвслийн гишүүд, Удирдах зөвлөл,… Continue reading ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСЛИЙН УДИРДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дүгнэх уулзалт зохион байгуулагдлаа

Боловсрол эвсэл, Боловсролын Ерөнхий Газар хамтран ажиллах санамж бичгийн дагуу 2022 онд сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургуулиййн сайн сайхны багийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажилласан билээ. Уг ажлаа дүгнэж БЗД-ийн Ерөнхий боловсролын 32 сургуулийн төлөөлөл, дүүргийн ЗДТГ, хороодын засаг дарга, нийгмийн ажилтнуудыг оролцуулсан “Дүгнэх уулзалт”-ыг 2023 оны 03 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.… Continue reading Дүгнэх уулзалт зохион байгуулагдлаа

Залуусын стратеги төлөвлөлтийн воркшоп боллоо

Ази Номхон Далайн Суурь болон Насанд Хүрэгчдийн Боловсролын Нийгэмлэгээс (ASPBAE) Залуу судлаачдад зориулан зохион байгуулсан “Боловсролын орчин дахь ялгаварлан гадуурхалтын эсрэг стратеги” боловсруулах воркшоп 2023 оны 3 сарын 21-24-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд Боловсрол эвслийн зохицуулагч Д.Тунгалаг, гишүүн Ө.Нурболат нар оролцлоо. Энэхүү воркшопын эхний хоёр өдөр Ази Номхон Далайн орнуудын… Continue reading Залуусын стратеги төлөвлөлтийн воркшоп боллоо

Жендэр ба хөгжлийн бэрхшээл: Охидын хүч

“Охид” бол нэгэн цул биш бөгөөд өөр өөрийн мэдрэмж, хэрэгцээ, асуудалд хандах хандлага, амьдралын туршлага гээд олон янз.  Бид хөгжлийн бэрхшээлтэй охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг хөндөж байна. Уг түүхийг 4 төрлийн хөгжлийн бэрхшээлтэй охид боловсролын орчинд тулгардаг жендэрийн асуудлуудаа өөрсдийн туршлага, түүхээр дамжуулан бидэнд мэдээлсэн. Боловсрол эвсэл “Жендэр ба хөгжлийн бэрхшээл” төслийг Хөгжлийн… Continue reading Жендэр ба хөгжлийн бэрхшээл: Охидын хүч

Хүний эрхийн форумаас Ерөнхийлөгчид хүргүүлсэн ил захидал

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явууладаг 50 гаруй ТББ-иудын форумаас Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд хориг тавихыг хүсч ил захидал илгээлээ.

Хүний эрхийн форум

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явууладаг 50 гаруй ТББ-иудын форумаас УИХ-ын 80 дугаар тогтоолоор хийж буй “Зөвлөлдөх санал асуулга”-ын мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж байна

Хүний эрхийн форумын мэдэгдэл

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явууладаг 50 гаруй ТББ-иудын форумаас “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах” хуулийн төслийг буцаан татах, цаашид хүний эрхийг хязгаарласан аливаа хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулиар тогтоосон журмаар хэлэлцэж, батлаж байхыг шаардаж байна. УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар , Хүний эрхийн дэд хорооны дарга Доктор – PhD, дэд профессор Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ… Continue reading Хүний эрхийн форумын мэдэгдэл