Жендэр ба хөгжлийн бэрхшээл 4

Таны бодлоор сургуулийн орчинд охидод жендэрийн хэвшмэл хандлагаас үүдсэн ямар бэрхшээл тулгардаг бол?
“Охид” гэсэн бүлэг нэгэн цул биш бөгөөд өөр өөрийн мэдрэмж, хэрэгцээ, асуудалд хандах хандлага, амьдралын туршлага олон янз. Бид хөгжлийн бэрхшээлтэй охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг хөндөж байна.
“Хөгжлийн бэрхшээл ба жендэр” цахим аянаар дамжуулан 4 төрлийн хөгжлийн бэрхшээлтэй охидтой тулгалч буй жендэрийн асуудлуудыг онцолно. Энэ удаа тулгуур эрхтний бэршээлтэй охидын сургууль, боловсролын орчинд өдөр тутамд нүүр тулдаг бэрхшээлүүдийг онцолж байна.
Илүү сайн сайхан, хүмүүнлэг, бүгдэд ээлтэй боловсролын орчин, нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа нөлөөлөхийг уриалж байна!

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн