Жендэр ба хөгжлийн бэрхшээл: Охидын хүч

“Охид” бол нэгэн цул биш бөгөөд өөр өөрийн мэдрэмж, хэрэгцээ, асуудалд хандах хандлага, амьдралын туршлага гээд олон янз.  Бид хөгжлийн бэрхшээлтэй охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг хөндөж байна. Уг түүхийг 4 төрлийн хөгжлийн бэрхшээлтэй охид боловсролын орчинд тулгардаг жендэрийн асуудлуудаа өөрсдийн туршлага, түүхээр дамжуулан бидэнд мэдээлсэн.
Боловсрол эвсэл “Жендэр ба хөгжлийн бэрхшээл” төслийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуусын холбоо, Сонсголгүйн боловсрол болон Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоодтой хамтран хэрэгжүүлж байна.
Илүү сайн сайхан, хүмүүнлэг, бүгдэд ээлтэй нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа нөлөөлөхийг уриалж байна!

Дэмжигч: ASPBAE (Ази-Номхон далайн бүсийн суурь болон насан туршийн боловсролын нийгэмлэг)

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *