Дугуй ширээний ярилцлага

“Үр дүнд түргэн хүрэх санаачлагын (FTI) хүрээн дэх иргэний нийгмийн оролцоо Монголд” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2006-2015 оны Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл авах;“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зүгээс Бүх нийтийн боловсролын зорилгтоо биелүүлэхэд Засгийн газрыг дэмжих, дээр дурдсан төслийн саналыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт мониторинг хийхэд иргэний нийгмийн олон талт төлөөллийн дуу хоолойг оролцуулах арга замыг тодорхойлох зорилготойгоор “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслээс анх удаагаа зохион байгуулсан.

 

Уулзалтанд “Үр дүнд түргэн хүрэх санаачлага” түншлэлийн (FTI) оролцогч талууд болон “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн гишүүд, түншлэгчид, орон нутгийн төлөөлөл оролцох болно.

Боловсролыг бүх нийтэд – Үр дүнд түргэн хүрэх санаачлага нь 2015 он гэхэд чанартай суурь боловсролыг бүх нийтэд олгох амлалтын хэрэгжилтийг хурдасгах зорилго бүхий хөгжиж буй орнууд болон хандивлагчдын дэлхийн хэмжээний түншлэл бөгөөд үндэсний түвшинд түншлэн ажиллаж байгаа Засгийн газар, боловсролын салбарт тусламж үзүүлж байгаа доноруудын зөвлөлдөх механизмд иргэд, иргэний нийгмийн оролцоог дээшлүүлэх шаардлагатай байна.

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь боловсролын санхүүжилт, чанарт хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөн үндэсний хэмжээнд тогтвортой кампанит ажил явуулах, боловсролын төлөөх үндэсний хэмжээнд хөдөлгөөн өрнүүлэх зорилготой иргэний нийгмийн олон талын төлөөллийг хангасан иргэний нийгмийн санаачлага юм.

“Боловсролыг бүх нийтэд – Бүх нийт боловсролын төлөө!”

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *