Боловсрол ба сэтгүүлчид

“БОЛОВСРОЛ БА СЭТГҮҮЛЧИД” сэдэвт  сургалт 2012 оны 11-р сарын 10ны өдөр  ПУМА империал зочид буудлын хурлын танхимд зохин байгуулагдсан.

Өнөөдрийн боловсролд тулгамдаж буй асуудлын илрэлүүдийг шүүмжлэх бус, тэдгээрийг тогтолцооных нь хувьд задлан шинжилж, суурь шалтгаануудыг илрүүлэн гаргах, эрх эдлэгч болон оролцогч бусад талуудыг буруутгах биш, үүрэг хүлээгч-төрд хариуцлагыг сануулах, тооцох чиглэлээр хэвлэл мэдээллийн ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, сэтгүүлчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд “БОЛОВСРОЛ БА СЭТГҮҮЛЧИД” сэдэвтэй нэг өдрийн сургалтыг  2012 оны 11-р сарын 10-ны өдөр зохион байгуулж байна.

Боловсрол эвсэл нь иргэний нийгмийн олон талын төлөөллийг хангасан, боловсролын бодлого, тогтолцоонд нөлөөлөх болон чанар, санхүүжилтэнд хяналт тавих зорилготой байгууллага тул олон нийтэд боловсролын талаар мэдлэг мэдээллийг хүргэх гүүр нь болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчидтэй цаашид хэрхэн хамтран ажиллах  талаар энэхүү сургалтын үеэр санал бодлоо солилцож хүний эрхэд суурилсан хандлага арга зүй, хүүхдийн эрх ба сэтгүүлчийн ёс зүй, боловсролын шинэчлэлийн түүх зэрэг сэдвүүдийг хөндөж, цаашид боловсролын асуудлаар бичдэг сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх, мөн түүнчлэн, боловсролын тухай мэдлэг, мэдээллийг түгээхдээ хүүхдийн эрхийг хүндэтгэж, хүний эрхэд суурилсан хандлага аргазүйг ашиглах сэтгүүлчдийн чадавхийг нэмэгдүүлсэн.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *