МОНГОЛЫН СУРГУУЛЬД ТРАНС СУРАГЧ БАЙХ НЬ

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл 2011 онд бэлгийн цөөнх хүүхэд залуусын сурч боловсрох эрхийн нөхцөл байдлын кейс судалгааг хийж байсан билээ. Үүний дараагийн түвшний судалгаа болгож “Монголын сургуульд транс сурагч байх нь” чанарын судалгааг англи, монгол хэлээр танилцуулж байна. Судалгааг гардан хийсэн Жак болон ЛГБТ төвийн хамт олонд талархсанаа илэрхийлж байна.

Жендэр ба хөгжлийн бэрхшээл: Охидын хүч

“Охид” бол нэгэн цул биш бөгөөд өөр өөрийн мэдрэмж, хэрэгцээ, асуудалд хандах хандлага, амьдралын туршлага гээд олон янз.  Бид хөгжлийн бэрхшээлтэй охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг хөндөж байна. Уг түүхийг 4 төрлийн хөгжлийн бэрхшээлтэй охид боловсролын орчинд тулгардаг жендэрийн асуудлуудаа өөрсдийн туршлага, түүхээр дамжуулан бидэнд мэдээлсэн. Боловсрол эвсэл “Жендэр ба хөгжлийн бэрхшээл” төслийг Хөгжлийн… Continue reading Жендэр ба хөгжлийн бэрхшээл: Охидын хүч