Залуусын стратеги төлөвлөлтийн воркшоп боллоо

Ази Номхон Далайн Суурь болон Насанд Хүрэгчдийн Боловсролын Нийгэмлэгээс (ASPBAE) Залуу судлаачдад зориулан зохион байгуулсан “Боловсролын орчин дахь ялгаварлан гадуурхалтын эсрэг стратеги” боловсруулах воркшоп 2023 оны 3 сарын 21-24-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнд Боловсрол эвслийн зохицуулагч Д.Тунгалаг, гишүүн Ө.Нурболат нар оролцлоо.

Энэхүү воркшопын эхний хоёр өдөр Ази Номхон Далайн орнуудын залуу судлаачид өөрсдийн хийсэн Боловсролын орчин дахь ялгаварлан гадуурхалтын талаарх судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулж, боловсролын орчин дахь ялгаварлан гадуурхалтыг зогсоохын тулд авч хэрэгжүүлэх чухал ажлуудаа эрэмбэлэн, нөлөөллийн стратегиа боловсрууллаа.

Воркшопын 3 дахь өдөр ТХЗ-4 -н хэрэгжилтийн талаарх Иргэний нийгмийн байгууллагуудын тодруулагч тайлан болон Ази Номхон Далайн орнуудын тогтвортой хөгжлийн форум (APFSD), Дээд хэмжээний бодлогын форум (HLPF), Үндэсний сайн дурын тайлан (VNR)-ын явц дахь иргэний нийгмийн оролцооны талаар байлаа. Энэхүү сэдвийн хүрээнд 2023 оны APFSD, HLPF, VNR-ын явц, төлөвлөгөөний талаар шинэ мэдээлэл өгч, оролцогч иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн улс орны тайлангийн явцад хэрхэн оролцож байгаа талаараа танилцуулав.

4 дэхь өдөр Ази Номхон Далайн орнуудын тогтвортой хөгжлийн форумд (AFSD) оролцлоо.

 

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *