Ашиг, сонирхлын зөрчлийн бодлого

Үндэслэл
Энэхүү бодлого нь Эвслийн Удирдах зөвлөлийн гишүүдэд хамаарна. Удирдах
зөвлөлийн гишүүд нь өөрсдийн хувийн үйл ажиллагаа болон Эвслийн өмнө хүлээсэн
хариуцлага хоёрыг ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй байлгах ёстой. Энэ үүднээс
ашиг сонирхлын зөрчил илрэхээс зайлсхийнэ.
Сонирхлын зөрчилд хэн ч орж болох хэдий ч нэн ялангуяа гишүүд нь үйлчилж буй олон
нийттэйгээ нягт хэлхээ холбоотой, нөлөө бүхий хүмүүс байдаг Удирдах зөвлөлд нийтлэг
байдаг онцлогийг харгалзан уг бодлогыг боловсруулсан болно.
Эвслийн Удирдах зөвлөлд ажиллах нь ёсзүйн өндөр үүрэг хариуцлагыг шаардана.
Эвсэл нь нийгмийн олон бүлгийн өргөн төлөөллийг хангаж, олон нийтийн сайн сайхны
төлөө үйлчлэх учраас Удирдах зөвлөлийн гишүүд байгууллагыг удирдахдаа аливаа
нөлөөнд автвал тэдний итгэлийг алдахад хүрнэ. Иймээс Удирдах зөвлөлийн гишүүд нь
хувийн, мэргэжлийн, өөрийн төлөөлж байгаа салбар, байгууллагын ашиг сонирхлоос
Эвслийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих ёстой.
Удирдах зөвлөлийн гишүүний хувьд Эвслийн өмнөөс шударга, аливаа нөлөөнд
автахгүй шийдвэр гаргах хувь хүнийх нь чадамжинд гадны сонирхол нөлөөлөх буюу
нөлөөлнө гэж ойлгогдохоор байгаа, түүнчлэн хувийн болон мэргэжлийн эрх ашгаа
урьтал болгох, илүүд үзэхэд хүргэх, эсхүл хүргэж болзошгүй нөхцөл байдлыг ашиг
сонирхлын зөрчил гэж үзнэ.
Удирдах зөвлөлийн гишүүний Эвслийн ашиг сонирхлын үүднээс гаргаж буй шийдвэрт
хувийнх нь ашиг сонирхол үүсэх үед сонирхлын зөрчил үүсч болно. Хэрэв Удирдах
зөвлөлийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөлд байж магадгүй гэж үзвэл энэ
тухайгаа нэн даруй Удирдах зөвлөлийн даргад холбогдох бүх мэдээллийн хамт
дэлгэрэнгүй танилцуулах үүрэгтэй.
Сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал нь байгууллагын сонирхлыг хувийн асуудлаас ач
холбогдол багатай мэт болгодог.
Ашиг, сонирхлын зөрчил нь бодитойгоор байхаас гадна тэгж харагдахуйц байж болно.
Сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг хэн нэгэн ямар нэг зүйлийг буруу хийж үү гэж
шууд үзэх үндэслэл болгохоос зайлсхийнэ. Үүнд ямар нэгэн буруу үйлдэл хийгдээгүй
байсан ч хувийн сонирхол үүрэг гүйцэтгэх шинжтэй байгаа нөхцөл байдал хамаарна.
Ашиг сонирхлын зөрчил нь материаллаг ашиг шууд олох боломжтой буюу өөртөө
ажиллах боломжтой байхад; ойр дотно хамтран ажиллагсад буюу гэр бүлийн гишүүд
ашиг хайж байхад; хувь хүний, мэргэжлийн болон бусад холбоо, нөлөөнд автахгүй
шударга шийдвэр гаргахад; хувийн сонирхол буюу шударга арга барил нь Эвслийн
бусад гишүүдийн мөнхүү байдалтай зөрчилдөх буюу өрсөлдөх үед гарч ирнэ. Өөрөөр
хэлбэл, ямар нэгэн хувь хүнд тодорхой шийдвэр гаргахад нөлөөлөх буюу түүнийг
будилуулах сонголт, өрсөлдөөн тулгарах үед ашиг, сонирхлын зөрчил гарч ирдэг.
Ашиг, сонирхлын зөрчлийн нийтлэг жишээнд дараах зүйлс багтаж болох ба үүгээр
хязгаарлагдахгүй:

“Бүх нийт боловсролын төлөө!”
Иргэний нийгмийн үндэсний эвсэл

2
1. Эвслийн Удирдах зөвлөлийн гишүүн санхүүжилт авахын төлөө өрсөлдөж байгаа өөр
нэг ТББ-ын гүйцэтгэх захирал байвал,
2. Удирдах зөвлөлийн гишүүн хүний гэр бүлийн гишүүн тухай ТББ-д мэргэжлийн
үйлчилгээ үзүүлэх бол
3. Удирдах зөвлөлийн гишүүн Зохицуулах албаны аль нэг гишүүнтэй холбоотой байвал
4. Давхар ажил буюу хөдөлмөр эрхлэх тохиолдолд
5. Төрөл садан буюу эсхүл хайр сэтгэлийн холбоотой хүний ажлын үнэлгээнд нөлөөлөх
буюу хянах тохиолдолд.
Зорилго
• Хувь хүний олон янзын сонирхол өрсөлдөж буюу давхцаж байгаа нөхцөл байдлыг
бусдын нөлөөнд автахгүй зохицуулахад удирдлага болгох
• Шийдвэр гаргах үйл явцын ёс зүйт байдлыг хадгалах
• Гишүүд болон бусад холбогдох байгууллага, хүмүүсийн Эвслийн ёсзүйд итгэх
итгэлийг бий болгох, хариуцлага, ил тод байдлын нэр хүндийг бататган хамгаалах
• Удирдах зөвлөлийн гишүүдийн болон тэдэнтэй ойр ажилладаг, хамаарагддаг хамт
олон, түүнтэй амьдардаг хувь хүмүүсийн нэр хүнд, ёс зүйг хамгаалах
Баримтлах зарчим
Эвслийн ашиг сонирхлын зөрчилд хандах хандлага нь дараах цогц зарчмуудаар
тодорхойлогдоно:
• Ил тод байдал
• Шударга ёс
• Хариуцлага
Зохицуулалт/шаардлага
1. Энэ бодлого нь Эвслийн Удирдах зөвлөлийн бүх гишүүдэд хамаарна.
2. Удирдах зөвлөлийн гишүүн бүр Эвсэлтэй аливаа байдлаар холбогдохдоо Эвслийн
ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих, Удирдах зөвлөлийн сонгуульт хугацаандаа энэ
бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
3. Удирдах зөвлөлийн гишүүн сонгогдсоныхоо дараа сонирхлын зөрчлийн бодлогыг
ухамсарлаж байгаагаа мэдэгдэж, татагдан орохуйц бодитой болон гарч мэдэх
тэдний зөрчлийг тодорхойлон, ил болгох үүрэг хүлээсэн мэдэглэлд жил бүр гарын
үсэг зурна.
4. Удирдах зөвлөлийн гишүүд бий болсон, мөн байж болох зөрчлөө нэн даруй ил
болгоно.
5. Удирдах зөвлөлийн хурал, бусад арга хэмжээ, үйл ажиллагааны үеэр өөрсдөө
болон өөрийн ашгийн болоод ашгийн бус байгууллага, тэдний гэр бүлийн гишүүн,
хамтран амьдрагч, өөрийн ажил олгогч болон ойр дотныхон тэрхүү шийдвэр, үйл

“Бүх нийт боловсролын төлөө!”
Иргэний нийгмийн үндэсний эвсэл

3
ажиллагаанаас ашиг хүртэх боломжтой буюу байж мэдэх зөрчлийг бүрэн мэдээлэх
ёстой.
6. Удирдах зөвлөлийн гишүүн хэлэлцэх буюу шийдвэр гаргах асуудалд хувийн
сонирхолтой бол тийм ажилд оролцохоос түдгэлзэх ёстой.
7. Удирдах зөвлөлийн гишүүд мөн үйл ажиллагаа, шийдвэр нь Эвслийн эрх ашигт дээд
зэргээр үйл нийцэх тухай мөн бусад гишүүдэд мэдээлэх ёстой.
Ашиг, сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл ирсэн тохиолдолд дараах зарчмыг
баримтлана:
1. Өөрийн ашиг, сонирхолд холбоотой зүйл дээр ашиг сонирхолтой Удирдах
зөвлөлийн гишүүн саналаа өгөхгүй. Тэднийг гэр бүлийн гишүүд нь хамтран
ажиллагсад нь ямар нэгэн шууд буюу дам байдлаар ашиг олох, нөхцөл байдлыг
хэлэлцэх, шийдвэр гаргахад оролцуулах ёсгүй.
2. Ашиг сонирхолтой Удирдах зөвлөлийн гишүүд албан ёсоор уулзалтын үед идэвхтэй
оролцох хэлбэрээр, эсхүл албан бус уулзалтаас гадуур үед бусад Удирдах
зөвлөлийн гишүүдтэй холбоо барих, ярилцах зэргээр асуудлаа тэдэнд тавихгүй.
Удирдах зөвлөл үнэн зөв шийдвэр гаргахыг нь нөхцөлдүүлэх үүднээс Удирдах
зөвлөлөөс бодит баримт хүссэн тохиолдолд ашиг сонирхолтой гишүүн мэдээлэл өгч
болно
3. Удирдах зөвлөлийн гишүүд Эвслийн нэрийн өмнөөс гаргасан бүх санхүүгийн
шийдвэрийг нягтлах, хянах үүргээ чанд биелүүлнэ.
4. Шалгаруулалтын явц нь өрсөлдөөнтэй ба шударга болсон бол Удирдах зөвлөлийн
гишүүдийг Эвслийн зөвлөхөөр, эсхүл үйлчилгээ үзүүлэгчээр хөлслөх боломжтой.
5. Удирдах зөвлөлийн гишүүний мэдэгдсэн бүх болзошгүй ба бодит ашиг сонирхлын
зөрчлийг, хамаатай асуудлыг ярилцах үед бусад Удирдах зөвлөлийн гишүүдээс
тухайн гишүүнийг өрөөнөөс гарахыг хүссэн хүсэлт болон тэдний шийдвэрт саналаа
өгөхөөс түдгэлзсэн байдлыг уулзалтын тэмдэглэлд заавал оруулна.
6. Ашиг сонирхлын зөрчлийн тухай аливаа маргаанд Удирдах зөвлөлийн дарга эцсийн
шийдвэрийг гаргана.
7. Эвсэлтэй холбоотой бүх асуудалд Удирдах зөвлөлийн гишүүд хянуур, ёс зүйтэй
хандана.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *