Боловсролын төлөөх дэлхийн нийтийн аян 2012

Боловсролын төлөөх дэлхий нийтийн кампанит ажил 2012 оны 4-р сарын 22-28 хооронд 7 хоног зохион байгуулагдсан.

“ЭРХИЙГ ЭХНЭЭС НЬ: Бага насны хүүхдийн боловсрол, хөгжилд өнөөдрөөс анхаар! ” КАМПАНИТ АЖЛЫН ШААРДЛАГА

Боловсролын төлөөх дэлхий нийтийн кампанит ажил нь хүн бүрийн үнэ төлбөргүй, чанартай, бүх нийтийн суурь боловсрол эзэмших эрхийг хангахын төлөө байгуулагдсан. Энэ байгууллагаас жил бүр “Үйл ажиллагааны 7 хоног” олон улсын нөлөөллийн кампанит ажлыг явуулдаг бөгөөд таны адил сая сая хүмүүсийн дэмжлэгтэйгээр 2000 оноос хойш 40 сая гаруй хүүхэд сургуульд хамрагдсан байна.

2012 оны кампанит ажил нь “Боловсролыг бүх нийтэд” зургаан зорилтын 1-р зорилт болох “Сургуулийн өмнөх боловсрол, халамжийг өргөжүүлэх” зорилтонд хүрэхэд нөлөөлөх зорилгоор “Rights from Start!” буюу “Эрхийг эхнээс нь!” уриатайгаар явагдах гэж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс бага насны хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангахад засгийн газар, санхүүжүүлэгчдэд дараах шаардлагуудыг тавьж байна:

Багш ба сургалтын хөтөлбөрийг өөрчлөх

  • Багш бэлтгэх боловсролын стандартыг өндөржүүлэх, сургуулийн өмнөх боловсролын (СӨБ) багш, туслах болон бусад мэргэжилтнүүд бага боловсролын багш ба түүнээс дээгүүр түвшний боловсрол эзэмшсэн байх явдлыг Засгийн газраас баталгаажуулах;
  • Бага насны хүүхдийн онцлогт тохируулан, тоглоом, халамж анхаарал, хамтын ажиллагаа, авьяас, бүтээлч сэтгэлгээг үнэлсэн, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэн үздэг идэвхтэй аргуудыг дэмжсэн байдлаар хөтөлбөр, арга зүйг өөрчлөх;
  • Боловсролын яамнаас ирээдүйн эцэг эхчүүдэд зориулан, насанд хүрэгчдийн боловсролын (албанболон албан бусхөтөлбөртөө хүүхэд төрөхөөсөө эхлэн эрүүл мэнд, хоол тэжээл төдийгүй оюун ухаан болон бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийн дэмжлэг, урам авч байх хэрэгтэйг ойлгуулсан агуулгыг оруулах;

Ялгаварлан гадуурхалтыг арилгах

  • Ялгаварлан гадууурхах бүх хэлбэрийг арилгаж, бүх охид хөвгүүд, ялангуяа ядуу, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон маргиналчлагдсан хамт олнооос гаралтай хүүхдүүдэд чанартай СӨБ, халамжийг үзүүлэх арга хэмжээнүүдийг авах;
  • Эмзэг бүлгийн хүүхдүүдэд тулгарч болох эрсдэлүүдийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, тэгш бус байдлыг арилгах;

Бага насны хүүхдийн халамж, боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

  • Засгийн газрууд бага насны хүүхдийн халамж, боловсролд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг  бүх талаар хөхүүлэн дэмжиж, иргэний нийгмийн санал санаачилгыг багтаасан бага насны хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
  • Засгийн газрууд Бага насны хүүхдийн халамж, боловсролын  чиглэлд ажиллаж байгаа салбаруудын үйл ажиллагааны хөтөлбөр,  төлөвлөгөө, төсөв хөрөнгийг зохицуулах бодлого, механизмыг бий болгох;
  • Наад зах нь боловсролын төсвийн 8 хувийг бага насны хүүхдийн халамж, боловсролд зарцуулах, бага сургуулийн доод ангиудад зарцуулах хөрөнгийг дорвитой нэмэгдүүлэхийг уриалах.

Боловсролын төлөөх дэлхий нийтийн аян

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *