Хүний эрхийн форумын мэдэгдэл

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явууладаг 50 гаруй ТББ-иудын форумаас “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах” хуулийн төслийг буцаан татах, цаашид хүний эрхийг хязгаарласан аливаа хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулиар тогтоосон журмаар хэлэлцэж, батлаж байхыг шаардаж байна. УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар , Хүний эрхийн дэд хорооны дарга Доктор – PhD, дэд профессор Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ… Continue reading Хүний эрхийн форумын мэдэгдэл

Зөвлөлдөх зөвлөлд

Улсын Их Хурлын 2022.12.22 өдрийн 80 дугаар тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсонтой холбогдуулан нийгмийн тусын тулд хараат бусаар иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбартаа мэргэшин ажиллаж буй төрийн бус байгууллагуудын зүгээс “Зөвлөлдөх зөвлөл”-д албан бичиг хүргүүллээ. Зөвлөлдөх… Continue reading Зөвлөлдөх зөвлөлд

“Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг

Боловсрол эвсэл өнгөрсөн 10 сард МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнтэй хамтран “Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийн бүрэн бичлэгийг хүлээн авна уу. Хэлэлцүүлгийг нээж МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан үг хэлсэн бол, Отгонтэнгэр Их сургуулийн багш, хууль Р.Очирбал “Сурч боловсрох эрхийн… Continue reading “Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг

Бүх гишүүдийн тавдугаар чуулган боллоо

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн V дугаар чуулган 1 сарын 12-нд зохион байгуулагдлаа. Бүх гишүүдийн ээлжит чуулганаар эвслийн 2020-2022 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, аудитын тайлан болон хөндлөнгийн үнэлгээний зөвлөмжүүдийг хэлэлцэв. Удирдах зөвлөлийн гишүүнд шинээр “Гүнж” төвийн зөвлөх Ч.Ундрах, ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал Э.Энхмаа, “Хамтдаа” төвийн тэргүүн Ш.Галбадрах нар сонгогдлоо. Дүрмийн… Continue reading Бүх гишүүдийн тавдугаар чуулган боллоо

mail

Info@all4education.mn

Location

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Шүрэн Оффис, 301 тоот