Боловсролын төлөөх дэлхийн аян Global Campaign for Education байгууллагын 7-р чуулганд болж өнгөрлөө

Боловсролын төлөөх дэлхийн аян Global Campaign for Education байгууллагын 7-р чуулганд эвслийн төлөөлөл оролцож байна. Уг байгууллага нь олон улсын байгууллагууд, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, улс үндэсний иргэний нийгмийн байгуулдагуудыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том боловсролын хөдөлгөөн юм. Чуулганаар дараагийн 4 жилийн бодлогын нөлөөлөл, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө баталж, удирдлагын багаа бүх гишүүдээсээ сонгоно.
Чуулганаар онцолж буй асуудлууд:
– Боловсрол бол хүний суурь эрх учир чанартай, хүртээмжтэй, насан туршдаа суралцах боломжийг дэмжсэн, хангасан болоьсролын тогтолцоог бүрдүүлэх чухал.
– Боловсрол бол тэгш бус байдалтай тэмцэх зэвсэг учир нийтийн сайн гэж харж, ашиг олох хэрэгсэл болгохгүй байхад анхаарах,
– Боловсролын бодлого, үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой хэлэлцүүлгүүдийн төвд жендэр, тэгш хамруулалт, хөгжлийн бэрхшээлийн агуулга заавал байх,
– Залуусыг чадавхжуулж, тэдний утга учиртай оролцоог боловсролын бүхий л шатанд, бодлогын хэлэлцүүлэгт, засаглалд оруулах
“Уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдлын эсрэг ардчилал шударга ёсны төлөө боловсролын хүчээр хамтдаа тэмцэнэ” хэмээн уриалж байна.
Боловсрол эвсэл 2021 онд уг байгууллагын дэмжлэгтэйгээр “Боловсролын салбарын төсөв, санхүүжилтэд үзүүлэх монгол улсын нийт өрийн нөлөө” судалгааг Б.Отгонтөгс багштай хамтран хийж олон нийтэд танилцуулсан билээ

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн