Боловсролын төлөөх дэлхий нийтийн аян 2013

“Хүүхэд бүрт багш хэрэгтэй” сэдвийн дор явагдах Боловсролын төлөөх дэлхий нийтийн аян 2013оны 4 дүгээр сарын 21-28 хооронд зохион байгуулагдсан.  Энэхүү Дэлхийн нийтийн аяныг угтаж МБШУҮЭ-ийн холбооноос өөрсдийн бодлогыг баримтлан “Багшийн ажлыг үнэлж дүгнэх арга зүй, аргачлал журам боловсруулах” хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

 

Олон улсад багшийн асуудлын талаар

Бүх нийтийн боловсролын Дэлхийн хяналт үнэлгээний тайланд дурдсан өндөр чанар бүхий боловсролын тогтолцоонд хийсэн гүнзгийрүүлсэн үнэлгээгээр, “дээд зэргийн боловсролын тогтолцоонд… багшийн чанарын асуудалд ямар ч буулт хийдэггүй” гэсэн байна. Түүнчлэн, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Олон улсын сурагчдын үнэлгээний тайланд, “сургуулийн амжилттай тогтолцоо нь … багшийн чанарыг хамгийн чухалд үздэг” эдгээр судалгааны үр дүнд гайхах хэрэггүй юм. Учир нь сурагчид, эцэг эхчүүд багш нар боловсролын чанарыг тодорхойлдог.

9000 гаруй судалгааны ажлыг нэгтгэсэн мета-судалгааны дүнгээс үзэхэд, багш нарын мэдлэг болон багш нарын биеэр байлцах нь сурагчдын шалгалтын оноонд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл болох нь нотлогдсон. 

“Олон улсын стандарт”-ын дагуу багш нарын  ҮЭ-ийн байгууллагуудтай хамтран ажиллаж, багш нартай зөвлөлдөн бэлтгэсэн багш бэлтгэх үндэсний стандартыг өндөр түвшинд боловсруулж, хэрэгжүүлэх ёстой.

Бүх багш нарыг хангалттай хэмжээнд, мэргэжилтний түвшинд цалинжуулж байгаа эсэхийг баталгаажуулах ёстой. Цалин хөлсний хэмжээг багш нарын үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хэлэлцэж, зөвшилцөнө. Гагцхүү, шалгалтын оноо эсвэл бусад “давуу” талаар нь цалинжуулдаг хувь хүнийг шийтгэх эсвэл урамшуулах тогтолцоогоор цалинжуулж болохгүй.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн