2023-2025 оны стратегийн баримт бичгийн танилцуулга

ОРШИЛ

Эвслийн 2023-2025 онд баримтлах стратеги төлөвлөгөө нь Монгол Улсын боловсролын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад эвслийн зүгээс бодитой хувь нэмэр оруулан ажиллах, Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилго болох бүх нийтэд чанартай, тэгш хамруулсан боловсролыг эрх тэгш олгох зорилгыг үйл хэрэг болгохын тулд эвсэл болон түүний гишүүн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх замаар төлөөлж байгаа бүлгүүдийн сурч боловсрох эрхийг тууштай, үр дүнтэй хангахад чиглэнэ.

Эрүүл, аюулгүй сургуулийн орчинд үр дүнтэй багшлахуй, суралцахуй, дэвшилтэт технологиор дамжуулан хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд дасан зохицож, ижилсэж амьдрах чадвартай иргэнийг бий болгох уян хатан, санхүүжилтээр баталгаажсан чанартай боловсролын үйлчилгээг хүн бүрт хүргэх шаардлагатай байна.

Энэхүү стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг эвслийн гишүүн байгууллагууд, салбар зөвлөлүүд, дэмжигч гишүүд гардан хэрэгжүүлэх ба иргэд олон нийт, төр, иргэний нийгмийн бусад байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлд суурилж хэрэгжүүлнэ.

НЭГ. АЛСЫН ХАРАА

Хүн бүрд хүртээмжтэй; хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан; цогц чадамжийг өөртөө тохиромжтойгоор, ялгаварлан гадуурхалтгүйгээр, насан туршдаа эзэмших боломжтой; эрүүл, аюулгүй орчин бүрдсэн; ялгаатай хэрэгцээг хангасан; хүмүүнлэг, ардчилсан; бүх нийтийн; хангалттай санхүүжилттэй; сайн засаглал бүхий чанартай, хувиран өөрчлөгдөх боловсролын тогтолцоо.

ХОЁР. УРИА

Боловсролыг бүх нийтэд-Бүх нийт боловсролын төлөө!

ГУРАВ. ЭРХЭМ ЗОРИЛГО

Иргэний нийгмийн олонлог төлөөллийг чадавхжуулан эрх мэдэлжүүлж, эв нэгдлээ бэхжүүлж, боловсролын  тогтолцоог хувирган өөрчлөхөд нөлөөлнө.

Бүтэн унших:

AFE_strategy_23-25

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн