“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийг 2010 онд 13 ТББ хамтран үүсгэн байгуулсан. Боловсролын тогтолцоог чанартай, эрх тэгш, хүн бүрд боломж олгосон, хариуцлагатай, хангалттай санхүүжилттэй болгох чиглэлээр 10 гаруй жил бодлогын нөлөөлөл хийж ажиллаж байна.
Эвсэл нь хүний эрхийн байгууллагууд, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, хүүхэд, залуучуудын өөрийн удирдлагын бүлгүүд, үйлдвэрчний эвлэл, үндэсний болон бэлгийн цөөнхийн ТББ-уудын хамтралаар бүтсэн үндэсний сүлжээ юм.