Жендэр ба хөгжлийн бэрхшээл 1
2026.09.29

Сургуулийн орчинд охидод жендэрийн хэвшмэл хандлагаас үүдсэн ямар бэрхшээл тулгардаг бол? Хэрэв тулг...
Сургуулийн орчинд охидод жендэрийн хэвшмэл хандлагаас үүдсэн ямар бэрхшээл тулгардаг бол? Хэрэв тулгуур эрхтний, харааны, сонсголын эсвэл оюуны бэрхшээлтэй бол жендэрийн хэвшмэл хандлага хэрхэн нөлөөлж болох талаар өмнө нь бодож үзэж байсан уу?
Та эдгээр нэр томъеог ашигладаг уу? Өмнө нь сонсож байсан уу?
Эдгээр бүлгийн охидыг нийтэд нь “хөгжлийн бэрхшээлтэй” гэх малгайн дор нэг л арга барилаар, нэг л төсөөллөөр хандаж байсан юм биш биз?
Гэтэл, “охид” гэсэн бүлэг нэгэн цул биш бөгөөд өөр өөрийн мэдрэмж, хэрэгцээ, асуудалд хандах хандлага, амьдралын туршлага олон янз тул бид хөгжлийн бэрхшээлтэй охидын боловсролын орчин дахь жендэрийн асуудлыг хөндсөн.
“Хөгжлийн бэрхшээл ба жендэр” цахим аянаар дамжуулан 4 төрлийн хөгжлийн бэрхшээлтэй охидод боловсролын орчинд тулгардаг жендэрийн асуудлуудыг онцолсон. Сүүлийн цувралаар оюуны бэрхшээлтэй охидын сургууль, боловсролын орчинд өдөр тутамд нүүр тулдаг бэрхшээлүүдийг хуваалцаж байна.
Нүдэнд ил харагдахгүй ч бусдаас сонсдог үгсийн шархыг нь аниулахын төлөө хүн ёсоор хандаж, өрөвдөлтэй гэсэн хандлагаар хандахгүй байхаас эхлэх нь нэн тэргүүний алхам юм шүү!
Илүү сайн сайхан, хүмүүнлэг, бүгдэд ээлтэй нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа нөлөөлөхийг уриалж байна!
.jpg&w=3840&q=75)
.jpg&w=3840&q=75)
