Skip to content
All for Education
Activities

Танилцах уулзалтууд

2026.10.01

Танилцах уулзалтууд

Ази Номхон далайн бүсийн суурь болон насанд хүрэгчдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хел...

Ази Номхон далайн бүсийн суурь болон насанд хүрэгчдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хелэн Дабу, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Вьетнамын Боловсролын төлөөх эвслийн зохицуулагч Ким Ан нар 3 сарын 17-18-ны өдрүүдэд Монголын сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон ерөнхий боловсролын 16, 29-р сургуулиудтай танилцах уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Боловсрол эвслийн гишүүдийн бодлогын нөлөөллийн үр дүн, үйл явц, дохионы хэлний хуулийн нөлөөллийн үйл явц, сонсголгүй залуучуудын эрэлт, хэрэгцээ, тэгш хамруулах боловсролын бодлогын хэрэгжилт, үр нөлөө, санхүүжилт, багшлахуй зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтыг зохион байгуулсан “Сонсголгүйн боловсрол”, “Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”, “Тэгш тусгал”, “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо”, “Эрт оролцоо, хөгжил” ТББ-ууд болон нийслэлийн ерөнхий боловсролын 16-р сургуулийн удирдлагын баг, 29-р сургуулийн удирдлагын багт талархал илэрхийлж байна.