Skip to content
All for Education
Activities

Ази-Номхон далайн суурь болон насанд хүрэгчдийн боловсолын нийгэмлэгийн (ASPBAE) Ерөнхий чуулган, 60 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо

2026.10.01

Ази-Номхон далайн суурь болон насанд хүрэгчдийн боловсолын нийгэмлэгийн (ASPBAE) Ерөнхий чуулган, 60 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо

Ази-Номхон далайн суурь болон насанд хүрэгчдийн боловсолын нийгэмлэг (ASPBAE) -ийн 9 дүгээр Ерөнхий ...

Ази-Номхон далайн суурь болон насанд хүрэгчдийн боловсолын нийгэмлэг (ASPBAE) -ийн 9 дүгээр Ерөнхий чуулган, 60 жилийн ойн арга хэмжээ Вьетнам улсын Да Нанг хотод болж өнгөрлөө.

Уг чуулганаар бүс нутаг дахь ардчилал, хүний эрхэд тулгарч буй сорилт бэрхшээл, иргэний нийгмийн орон зайн хумигдал, уур амьсгалын өөрчлөлт, хямралын үед хүүхэд, залуус, насанд хүрэгчдийн сурч боловсрох эрхийг эдлүүлэх чиглэлээр тулгарч буй асуудал, тэдгээрийг шийдэх чиглэлээрх улс орнууд, Боловсролын эвслүүдийн сайн туршлагыг хуваалцлаа.

Мөн жендэрийн хувирган өөрчлөх боловсролыг бүхий л бодлогын хүрээнд хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт

бэрхшээлүүд, сайн туршлагаа хуваалцаж, орон нутаг, бүс нутаг, дэлхийн хэмжээний бодлогын нөлөөлөл хэрхэн хийх чиглэлээр саналаа солилцсон юм. Улмаар улс орнуудын боловсрол эвслүүд 2025-2028 оны ASPBAE-гийн стратеги төлөвлөгөөнд гишүүнчлэл хөгжүүлэх, тэлэх, стратегийн түншлэлийн бэхжүүлэх, бодлогын нөлөөлөл хийх, мэдээлэл харилцаа холбоог өргөжүүлэх чиглэлээр санал өглөө.

Чуулганд Боловсрол эвслийн төлөөллүүд болох ASPBAE 9-р Ерөнхий чуулганы сонгуулийн хорооны төлөөлөгч Б.Болорсайхан, Эвслийн дэд зохицуулагч Я.Мөнхчимэг,  хөтөлбөрийн ажилтан Б.Батчимэг, ASPBAE-ийн 2020-2024 оны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Амартүвшин, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал нар оролцсон юм.  Түүнчлэн ASPBAE-ийн 2025-2028 оны Гүйцэтгэх зөвлөлд эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг сонгогдлоо.

Ази-Номхон далайн суурь болон насанд хүрэгчдийн боловсолын нийгэмлэгийн (ASPBAE) Ерөнхий чуулган, 60 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо 1
Ази-Номхон далайн суурь болон насанд хүрэгчдийн боловсолын нийгэмлэгийн (ASPBAE) Ерөнхий чуулган, 60 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо 2
Ази-Номхон далайн суурь болон насанд хүрэгчдийн боловсолын нийгэмлэгийн (ASPBAE) Ерөнхий чуулган, 60 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо 3