all4education

Just another WordPress site

БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

“БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!”

Иргэний нийгмийн үндэсний эвсэл

Боловсролын санхүүжилт, чанарт хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөн хамтран ажиллах, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар иргэний нийгмийн олон талын төлөөлөл бүхий эвслийг 2010 оны 9-р сарын 3-ны өдөр байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Эвсэл нь хүний эрхийн байгууллагууд, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрхийн төрийн бус байгууллага (ТББ), хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, хүүхэд, залуусын өөрийн удирдлагын бүлгүүд, үйлдвэрчний эвлэл, үндэсний болон бэлгийн цөөнхийн ТББ, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ, боловсролын асуудлаар ажилладаг ТББ зэрэг иргэний нийгмийн 20 байгууллагыг эгнээндээ нэгтгэн ажилладаг.

Эвслийн алсын хараа

“Хүүхэд, насанд хүрэгч бүрт хүртээмжтэй; хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан; үнэт зүйл, мэдлэг, ур чадвар хосолсон цогц чадамжийг өөртөө тохиромжтойгоор, аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр амьдралын бүх хүрээнд, насан туршдаа эзэмших боломжтой; эрүүл, аюулгүй орчин бүрдсэн; ялгаатай хэрэгцээг харгалзсан; хүмүүнлэг, ардчилсан; бүх нийтийн; ил тод, хариуцлагатай; хангалттай санхүүжилттэй; иргэдийн оролцоо бүхий боловсролын тогтолцоо” байна.

Эрхэм зорилго:

Иргэний нийгмийн олон салбар, нийгмийн олонлог төлөөллийг, ялангуяа үндэсний, хэлний, бэлгийн цөөнх; эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуус, ахмад үеийнхэн; хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд, хөдөө орон нутаг, гэр хорооллын иргэд зэрэг дуу хоолойгоо олон нийт, төр, засагт хүргэж, шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийг чадваржуулах, харилцаа, хамтын ажиллагааны орон зайг бий болгох замаар тэдэнд тулгарч буй бэрхшээлийг арилгах, нөхцөл байдлыг өөрчлөх чадвартай болгон, эрх мэдлийг нь нэмэгдүүлж, боловсролын бодлого, тогтолцоог цогцоор нь шинэчлэхэдоршино.

Эвслийн уриа

Боловсролыг бүх нийтэд – Бүх нийт боловсролын төлөө!

Стратегийн зорилт:

  • Боловсролын бодлогоднөлөөлөхкампанитажилөрнүүлэх;
  • Боловсролын асуудлаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, үндэсний зөвшилцлийг бий болгох;
  • Иргэд, иргэний нийгмийн байгууллагын боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт мониторинг хийх үйл явцад оролцох явдлыг нэмэгдүүлэх,хуульчлах, олон талт механизм бий болгох;
  • Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгохын төлөө ажиллах.

Эвслийн гол үйл ажиллагаа:

ü  “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган

ü  Боловсролын бодлого, төсөвт хийх анализ, дүн шинжилгээ (түргэн үнэлгээ, кейс судалгаанууд гэх мэт);

ü  Боловсролын тулгамдсан асуудлуудаар гаргасан иргэний нийгмийн байр суурийн баримт бичиг;

ü  “Сайн сургуулийг бүтээцгээе!” Сургуулийн орчныг хамтарсан багаар үнэлэх аргачлал;

ü  Боловсролын оролцогч талуудтай хамтарсан бодлогын хэлэлцүүлэг, арга хэмжээ(зөвлөлдөх уулүалт, дугуй ширээний ярилцлага гэх мэт);

ü  Нөлөөллийн кампанит ажил (“Боловсролыг бүх нийтэд” Дэлхийн аяны үйл ажиллагааны долоо хоног гэх мэт);

ü  Хөгжлийн түнш, хандивлагчидтай хамтарсан төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт мониторинг (Үр дүнд түргэн хүрэх санаачилгын төсөл);

ü  Чадавх бэхжүүлэх сургалт;

ü  “Эрх чөлөөний парад” зэрэг залуусыг дэмжсэн үйл ажиллагаа;

ü  Олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хэвлэмэл, видео материалууд (“Боловсролын нэг өдөр” плакат гэх мэт);

Удирдах зөвлөлийн дарга

1. С.Сэлэнгэ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Захирал

Удирдах зөвлөлийн гишүүд

2. Б.Ардак, Казах эмэгтэйчүүдийн Арулар холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

3. Б.Батжаргал, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал

4. Ж.Батзориг, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

5. Б.Энхжаргал, “Demo Crazy” Залуусын төвийн Удирдах зөвлөлийн дарга

6. Д.Энхжаргал, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ ТББ-ын Ерөнхий зохицуулагч

7. Д.Энхтуяа, Өсвөр үеийнхний хөгжлийн төвийн Тэргүүн

8. Б.Чулуундолгор, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Тэргүүн

9. Б.Цоггэрэл, Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын Тэргүүн

Зохицуулах алба:

Дондогдуламын ТУНГАЛАГ, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч

И-мэйл: coordinator@all4education.mn

Бадамсамбуугийн БОЛОРСАЙХАН, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Дэд зохицуулагч

И-мэйл: vice@all4education.mn

Бумнарангийн БУЯНХИШИГ, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Захиргааны ажилтан

И-мэйл: admin@all4education.mn

Баатаржавын ОЮУНСУВД, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Хөтөлбөрийн ажилтан

И-мэйл: info@all4education.mn

Ганаагийн ГАНЦЭЦЭГ, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Хөтөлбөрийн ажилтан

И-мэйл: pta_project@all4education.mn

Албан утасны дугаар: 7000-8292

Албан хаяг: 902 тоот, Пийс Товер, Энх тайвны өргөн чөлөө-54, Чингэлтэй дүүрэг, 15172 Улаанбаатар, Монгол Улс

Сэтгэгдэл бичих