Эрхийг эхнээс нь! Сургуулийн өмнөх боловсролд яг одоо хамруулъя! Эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл
УРИА: Эрхийг эхнээс нь! СӨБ, цэцэрлэгт яг одоо хамруулъя!
ЭЦЭГ ЭХ, ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
Бага насны хүүхдийн халамж, боловсрол гэж юуг ойлгох вэ?
Олон янзаар тодорхойлдог ч ерөнхийдөө 0-8 насны хүүхдүүдийг бага насны хүүхдүүд гэж үзнэ. Бага насны хүүхдийн халамж, боловсролын хөтөлбөрүүд гэдэгт эрүүл мэнд, халамж асаргаа, боловсролыг цогцоор багтаадаг ба үүнд эцэг эх, хүүхэд асрах ажилтнууд, сургагч, багш нар, эрүүл мэндийн ажилдтнууд, төрийн байгууллагын ажилтнууд, шийдвэр гаргагчид, ялангуяа хүүхдийг өөрсдийг нь оролцуулсан төрөл бүрийн үйл ажиллагааг багтаасан ойлголт юм.
Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид, гэр бүлийн бусад гишүүд, хүүхдийг хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх гол хариуцлагыг хүлээдэг ба тэдэнд зохих тусламж, дэмжлэгийг үзүүлэх үүргийг улс орнууд хүлээдэг байна.
Бага ба дунд орлоготой орнуудад 5-аас доош насны 200 сая хүүхэдядуурал, хоол тэжээлийн дутагдал, зохих халамж анхаарал байхгүй, сурах боломж хомсоос болж, өөрт байгаа потециалдаа хүртэл хөгжихгүйбайна.
Боловсролыг бүх нийтэд олгох 6 зорилтын 1-рт “Бага насны хүүхдүүд, ялангуяахамгийн эмзэг ба эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд зориулсан халамж, боловсролын цогц үйлчилгээг өргөжүүлэн сайжруулах”-аар тунхагласан ч 2015 он гэхэд хүрч чадахгүй байх магадлалтай хамгийн орхигдсон зорилт байсаар байна.
Бага насны хүүхдийн халамж, боловсрол бол эн тэргүүнд хүүхдийн эрхийн асуудал, цаашилбал хүний ирээдүйн хөгжлийн суурь тавигддаг амьдралын хамгийн чухал үе юм. Хүүхдийн бага нас гэдэгт 0-3 насныхан (хамгийн орхигддог), 3-5 насныхан (сургуулийн өмнөх),6-8 насныхан (сургуулийн бага анги) багтдаг байна.
Бага насанд хүүхдийнбие махбод, сэтгэл хөдлөл, нийгмийн, сэтгэхүй оюун санааны хөгжилд тавих анхаарал халамж, боловсролын цогц үйлчилгээ
Ясли, цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлэг зэрэг төрөл бүрийн хэлбэрээрурамшуулан дэмжсэн, сайн сайхан байдлыг нь хангасан орчинд хүүхэд амьдрах, эрүүл мэнд, асаргаа халамж, хоол тэжээлийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших эрхээ эдлэх ёстой.
Суурь мэдээлэл
Уураг тархи судлалын шинжлэх ухаан хүүхэд төрөхөөс ч өмнөх хоол тэжээлийн дутагдал, эрүүл мэндийн чанартай үйлчилгээний хүртээмжгүй байдал, эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал болон бусад гадны эрсдэлт хүчин зүйлүүд тархины бүтэц тогтолцоонд нөлөөлж, улмаар хүүхдийн цаашдын хөгжилд сөрөг үр дагавартай байдаг гэдгийг нотолсон байна.
Бага насны хүүхдийн сайн сайхан байдал, өсөлт хөгжил ээжтэйгээ үгүйсгэх аргагүй холбоотой байдаг. Жил бүр 500,000 гаруй эмэгтэйчүүд, өөрөөр хэлбэл минут тутамд нэг эмэгтэй жирэмслэлт болон төрөх үйл явцын үед амь насаа алддаг байна. Цаашилбал, эхийн хоол тэжээлийн дутагдалтай байсан нь хүүхдийн төрөх үеийн жин бага байх, улмаар өсөлт хөгжлийн хоцрогдолд хүргэдэг ажээ.
Эхийн боловсролын түвшин хүүхдийн эрүүл мэндийн байдалд шууд хамааралтай. Боловсролтой эхчүүд өөрийн олж авсан ерөнхий мэдлэг, чадвараа эрүүл мэндийн холбоотой мэдээллүүд олж аван хүүхдийнхээ хоол тэжээлийн байдалд анхаарал тавихад ашиглаж чаддаг. Нярай үеийн хоол тэжээлийн архаг дутагдал нь өсөлтийг сааруулдаг тул архаг хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй бага насны хүүхдүүдэд зориулсан хоол тэжээлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд насанд хүрэгчдийн боловсрол, орлогын байдал асар их нөлөөтэйнь харагдсан.
Хуримтлагдсан эрсдэл нь хүүхдийн сэтгэхүйн ба сэтгэл зүйн эрүүл мэнд, амжилттай сайн сурахад сөрөг нөлөө үзүүлснээр дараа дараагийн үедээ тэгш бус байдлыг уламжлуулан дамжуулахад хувь нэмрээ оруулдаг байна.
Бага насны хүүхдэд зориулсан цогц, чанартай боловсролын хөтөлбөрүүд нь хүүхдийн бие бялдар, сэтгэл хөдлөл, нийгэмшихүй, танин мэдэхүйн хөгжилд, ялангуяа төрөлх хэлээ эзэмших, бичиг үсэгт эрт тайлагдахад дорвитой хувь нэмэр оруулж чаддаг. Хүүхэд төрөхөөсөө эхлэн идэвхтэй суралцагч байдаг ба сургуульд амжилттай суралцах, ирээдүйн амьдралдаа амжилт олоход хүүхдийн бага насны амьдрал голлох үүрэгтэй.
Бага насны хүүхдийн халамж, боловсрол гэж юуг ойлгох вэ?
Олон янзаар тодорхойлдог ч ерөнхийдөө 0-8 насны хүүхдүүдийг бага насны хүүхдүүд гэж үзнэ. Бага насны хүүхдийн халамж, боловсролын хөтөлбөрүүд гэдэгт эрүүл мэнд, халамж асаргаа, боловсролыг цогцоор багтаадаг ба үүнд эцэг эх, хүүхэд асрах ажилтнууд, сургагч, багш нар, эрүүл мэндийн ажилдтнууд, төрийн байгууллагын ажилтнууд, шийдвэр гаргагчид, ялангуяа хүүхдийг өөрсдийг нь оролцуулсан төрөл бүрийн үйл ажиллагааг багтаасан ойлголт юм.
Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид, гэр бүлийн бусад гишүүд, хүүхдийг хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх гол хариуцлагыг хүлээдэг ба тэдэнд зохих тусламж, дэмжлэгийг үзүүлэх үүргийг улс орнууд хүлээдэг байна.
Бага насны хүүхдийн халамж, боловсролын ач холбогдол
- Бага насны хүүхдүүд бол эрх эдлэгчид. Хүүхдийн эрхийн конвенцид зааснаар бага насны хүүхдүүд бол тусгай хамгаалал, зохих ёсны үйлчилгээнд хамрагдах эрхтэй. Бага насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй, хэт олон хүүхэдтэй ангид байх, тэдний эрэлт хэрэгцээнд нийцэхгүй сургалт явагдах, зохисгүй хүмүүжлийн аргууд хэрэглэх зэрэг нь хүүхдийн эрхийг хүндэтгэхгүй байгаагийн наад захын илрэлүүд юм.
- Тэгш байдал нэмэгдэнэ. Бага насны хүүхдийн халамж, боловсролын чанартай үйлчилгээг эмзэг, орхигдсон бүлгийн хүүхдүүдэд үзүүлснээс ирэх ашиг тус асар өндөр. Энэ нь эрхийг нь эдлүүлсэн, нийгмийн шударга ёсыг хөхүүлэн дэмжсэн, нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн маш хүчирхэг тэгшитгэгчийн үүргийг гүйцэтгэдэг.
- Сургуульд бүрэн хамрагдах, үргэлжлүүлэн тасралтгүй сурах явдлыг нэмэгдүүлдэг. Бага насны хүүхдийн халамж, боловсрол нь хүүхдийг сургуульд бэлтгэж, эрхээ эдлэх боломжийг нээж өгдөг. Цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд сургуульд төвөггүй шилжиж, сургуульд орохгүй байх, завсардах эрсдэлээс хамгаалагддаг.
- Хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгддэг. Нобелийн шагналт эдийн засагч Жеймс Хэкманы аль болох бага наснаас оруулсан хөрөнгө оруулалтын ашиг, зардлын хэмнэлт их байдаг ба хөрөнгө оруулалт оройтсон жил тутмаар үр ашиг буурч байдгийг нотолсон байна.
- Нийгмийн өөрчлөлтийг хурдасгагч нөлөөтэй. Эдийн засаг, нийгмийн хувьд маргиналчлагдсан нутгийн хамт олны гишүүд хүүхдүүдээ өөрөөсөө илүү амьдруулах хүсэлдээ хөтлөгдөн, бага насны хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүдэд идэвхтэй хариу үйлдэл үзүүлэх замаар өөрсдөө өөрчлөгддөг.
Монгол дахь нөхцөл байдал
- 2010 оны Хүн ам орон сууцны тооллогын дүнгээс харвал сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нас буюу 2-5 насны хүүхдийн 60.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.
- Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа малчдын болон нийгмийн зарим бүлгийн хүүхдэд тэгш боломж олгох зорилгоор нүүдлийн гэр цэцэрлэг, явуулын багш, ээлжийн бүлэг зэрэг хувилбарт сургалтын үйл ажиллагааг төрөөс санхүүжүүлж байна. Одоогийн байдлаар 3 баг тутмын нэгд буюу 400 гаруй гэр цэцэрлэгийг хандивлагчидтай хамтран байгуулаад байна. Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 2009 оноос эхлэн төрөөс бүрэн хариуцаж эхэлсэн нь эмзэг бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдах боломжийг өргөтгөх зорилготой байлаа.[1]
- Сургуульд элсэж орсон сурагчдын судалгаанаас үзвэл цэцэрлэгээр бэлтгэгдэжсургуульд орсон хүүхдийн бие бялдарын хувьд эрүүл чийрэг, ариун цэвэр эрүүл ахуйнзөв дадал хэвшилтэй, хүрээлэн байгаа юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй, хэлярианы хөгжил нь сайжирсан, хүүхэд өөрийнхөө санаа бодлоо зөв илэрхийлж бусдадөөрийгээ ойлгуулж, сурах арга барилд дасан зохицох чадварууд нь илүү хөгжижтөлөвшсөн байгаа нь харагдсан байна.
- 2012 оны улсын төсөвт хүүхдийн цэцэрлэгт зориулж 14 тэрбум төгрөг суулгаснаар 42 цэцэрлэг буюу 4120 хүүхдийн ор нэмэгдэхээр байгаа нь цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийн ердөө 5,7 хувьд хүрэлцэх ба бидэнд дахиад 75 ортой 1000 цэцэрлэг шаардлагатай байна.
- Сонгуулийн насныханд халамж үзүүлэх нь өнөөгийн бодлого тодорхойлогчдын хамгийн чухал зорилт, хийх дуртай ажил нь болсоор удлаа. Улс төрийн популист амлалтын балгаар өнгөрсөн онд бэлнээр тарааж, үр дүн нь инфляци болон хувирсан 805 тэрбум төгрөг хүүхдүүдээ цэцэрлэгээр хангахад шаардлагатай хөрөнгөнөөс даруй 2 дахин их байжээ.
- Наян мянган хүүхдийг цэцэрлэгээр хангахад шаардагдах дөрвөн зуун тэрбум төгрөг олоогүй гэх дарга нар тансаг ордондоо 7 тэрбум, ганцхан дүүргийн захиргааны байранд 6 тэрбум, хөшөөнд хүрэл дээл өмсүүлэхэд 1 тэрбум төгрөг зарцуулсан байх юм.
- Хүүхдийн цэцэрлэгийн барилгын нэлээдгүй хэсгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биш, Дэлхийн банкнаас авсан буцалтгүй тусламжаар барьж байгаа юм.
- Монголын төрд мөнгө байна, харин хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөөх бодлого үгүйлэгдэж байна. Улс төрийн намуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө бага насны хүүхдийн халамж, боловсролын асуудлыг тусгахыг зөвлөж байна.
- Бага насны хүүхэдтэй гэр бүлд тулгамдаж байгаа өөр нэг асуудал бол цэцэрлэгийн өмнөх насны буюу 0-2 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, орлогын асуудал юм. Өнөөдөр хүүхдийн цэцэрлэгт зөвхөн 3 наснаас эхлэн авч байгаагаас 2-оос доош насны хүүхэдтэй ээжүүд ажил хийх ямар ч боломжгүй, төрөөс үзүүлэх халамж үйлчилгээ бараг байхгүйгээс ядууралд өртөх эрсдэл маш өндөр байна. Тэд залхуудаа ажилгүй байгаагүй, бидний хамгийн үнэт баялаг монгол хүн төрүүлж өсгөж байгааг монголын төр хайхрахгүй, ердийн ажилгүй залуустай адил үзэж байгаа нь тэднийг ядуурал руу улам түлхэж амьдралыг нь нэн эмзэг болгож байна.
Эцэг эх танд
Хүүхэд бие хүн болон төлөвших үйл явц 0-8 насанд эрчимтэй явагдаж байдаг. Хүүхэд нэг бүрийн хөгжил, сурах үйл ажиллагааг дэмжихдээ хүүхдийн төрөлх сониуч зан, өмнө нь хуримтлуулсан мэдлэг, чадвар, туршлага, сонирхолд тулгуурлах ёстой гэдгийг багш, эцэг эх, насанд хүрэгчид ойлгох хэрэгтэй байдаг.
Хүүхдийн санаа бодлыг анхааралтай сонсож, хүндэтгэн харилцвал өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх, хүүхэд өөртөө итгэлтэй байж, өөрт байгаа потенциалаа дээд зэргээр, бүрэн дүүрэн дайчлан хөгжүүлж, амжилттай сурч чадна. Мөн өөрийгөө ойлгож мэдрэх, өөрийгөө хүндэтгэх, өөртөө итгэх, бусадтай хамтран ажиллах амьдрах, насан туршдаа суралцах, бусдын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах чадвартай болно.
Хүүхдүүд өөрийн мэдлэг, туршлага, мэдрэмж, үзэл бодлоо хоорондоо болон эцэг эх, эргэн тойрондоо байгаа насанд хүрэгчидтэй солилцохыг дэмжих нь маш чухал. Яагаад гэвэл харилцаагаар дамжуулан хүүхэд өөрийгөө нийгмийн гишүүн болохоо мэдэрч, орчлон ертөнцийн талаар мэдлэг нэмж, хуримтлуулдаг.
Бага насны хүүхэд бол хүчтэй дуу хоолой, эрх, үүрэгтэй иргэн, хүний нийгмийн хариуцлагатай гишүүн байдаг гэдгийг бид бас хүлээн зөвшөөрөх ёстой. Хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой байж, түүнийгээ илэрхийлж, хамгаалах чадвартай болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх, хүүхдүүдээр сонголт хийлгэн сонголтынхоо үр дагаврыг ойлгох чадвар төлөвшүүлэх зэргээр нийгмийн хариуцлагатай иргэн болоход шаардагдах чадваруудыг эзэмшүүлэх шаардлагатай.
Мөн бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсч, ялгаатай үзэл бодолд хүлээцтэй хандах, нэгдмэл ойлголтонд хүрэх, зөрчилдөөнийг шийдвэрлэж сурахад нь дэмжлэг үзүүлэх үүргийг насанд хүрэгчид хүлээнэ.
Даяаржсан нийгэмд бусдыг ойлгодог, санаа тавьдаг, соёл уламжлалын ялгаатай байдалд нээлттэй хүндэтгэлтэй хандаж, харилцан ойлголцох, бие биенээ дэмжих зэргээр нийгэмд хувь нэмрээ оруулж чадах иргэн болж төлөвшиж байдаг.
Хүүхдийг урамшуулан дэмжсэн орчин буюу хүүхдийн хувь хүнийх нь эрэлт хэрэгцээнд мэдрэмжтэй, зохих ёсоор хариу үйлдэл үзүүлсэн, сонич занг урамшуулсан, онцлог байдлыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд хүүхэд хөгжиж, амжилттай сурч, ухамсартай иргэн болж төлөвшинө.