Үндсэн агуулга руу очих
All for Education
Нүүр хуудас

“БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!” ИРГЭНИЙ НИЙГМИЙН ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2026.09.29

“БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!” ИРГЭНИЙ НИЙГМИЙН ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийг 2010 онд 13 ТББ хамтран үүсгэн байгу...

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийг 2010 онд 13 ТББ хамтран үүсгэн байгуулсан. Боловсролын тогтолцоог чанартай, эрх тэгш, хүн бүрд боломж олгосон, хариуцлагатай, хангалттай санхүүжилттэй болгох чиглэлээр 10 гаруй жил бодлогын нөлөөлөл хийж байна.

Эвсэл нь хүний эрхийн байгууллагууд, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрхийн  төрийн бус байгууллага (ТББ), хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, хүүхэд,  залуусын өөрийн удирдлагын бүлгүүд, үйлдвэрчний эвлэл, үндэсний болон бэлгийн  цөөнхийн ТББ, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ, боловсролын асуудлаар  ажилладаг ТББ зэрэг иргэний нийгмийн 35 гишүүн байгууллага, найман аймаг, хоёр дүүрэгт салбар зөвлөл, 31 суманд сургуулийн эцэг эх, багшийн холбоодтой болж өргөжжээ.

Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй, төрөөс бүх нийтийн боловсролыг төлбөргүй олгоно хэмээн заасан боловч тогтолцооноос гээгдэж буй анхаарах шаардлагатай бүлгүүд олон байдаг. Бид 2019 оноос эхлэн гишүүн байгууллагуудаараа хэлэлцэн, сурч боловсрох эрх нь зөрчигдөж буй 20 гаруй бүлгийг тодорхойлсон. Үүнд:

 

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд

  • Малчдын хүүхдүүд

  • Дотуур байрны хүүхдүүд

  • Шилжин сууурьшигч өрхийн хүүхдүүд

  • Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид

  • Үндэсний цөөнхийн хүүхдүүд

  • Нийгэм эдийн засгийн статус доогуур өрхийн хүүхдүүд

  • Хурдны морь унадаг унаач хүүхдүүд

  • Уурхай, албан бус уул уурхайд ажилладаг хүмүүсийн хүүхдүүд

  • “Тавиул” гэгдэх айлд амьдардаг хүүхдүүд

  • Өрх толгойлсон (дүү нараа хараад эцэг эхээсээ тусдаа байдаг) хүүхдүүд зэрэг газар нутгийн өргөн уудам, хүн амын тархай бутархай байдал, нүүдэлчин ахуйтай холбоотойгоор янз янзын бүлгүүд үүсэж буй юм.

Бид жил бүр 4-5 бүлгийг сонгон тэднийг сурч боловсроход тулгарч буй саад тотгор, сурахад шаардлагатай эрэлт, хэрэгцээг илрүүлэх, нөхцөл байдлыг тодотгох зорилготой мониторинг, судалгаанууд хийдэг. Өнгөрсөн 2020 оноос судалгаануудаа хийж, нөхцөл байдлыг ул суурьтай үнэлж байна. Үр дүнд нь тэдгээр хүүхдүүдийн боловсрол завсардахад нийгэм эдийн засаг, ялгаварлан гадуурхалт, тогтолцооны ээлгүй байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлж буй гэх дүгнэлт гарсан.

“БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!” ИРГЭНИЙ НИЙГМИЙН ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН ТАНИЛЦУУЛГА 1