all4education

Just another WordPress site

  • БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА “БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл Боловсролын санхүүжилт, чанарт хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөн хамтран ажиллах, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар иргэний нийгмийн олон талын төлөөлөл бүхий эвслийг 2010 оны 9-р сарын 3-ны өдөр байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Эвсэл нь хүний эрхийн […]

  • Эвсэл “БОЛОВСРОЛЫН ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ БАГШ НАРЫН ХӨДӨЛМӨРЛӨХ БА ҮЭ-ИЙН ЭРХҮҮД” СУДАЛГААНЫ ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ-г Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэг, МБШУ-ны ҮЭ-ийн холбоо, Бодлогод залуусын хяналт ТББ-уудын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

  • “Боловсролын чанарт нөлөөлөх багш нарын хөдөлмөрлөх ба үйлдвэрчний эвлэлийн эрхүүд” эмпирик судалгааны хүрээнд МБШУҮЭ-ийн Хороон дарга нарт зориулан мэдээлэл өгөв. Энэхүү судалгааны зорилго нь багш нарын хөдөлмөрлөх эрх болон үйлдэрчний эвлэлийн эрхийн хэрэгжилт нь боловсролын чанарт нөлөөлж буй эсэхийг тодорхойлж, тэдгээр эрхийг хангах, хамгаалах арга замуудыг эрж хайхад нь бодлого боловсруулагчид болон хэрэгжүүлэгчдэд туслах явдал […]

Мэдээ,мэдээлэл

Эвслийн “Боловсролын чанарт нөлөөлөх багш нарын хөдөлмөрлөх ба үйлдвэрчний эвлэлийн эрхүүд” Судалгааны дүнгээс шинэхэн Инфографик

Дэлхийн боловсролын чуулган энэ сард Солонгосын Инчеон хотноо зохион байгуулагдсан. Энэ чуулганд БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр тэргүүтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг, Иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Д.Тунгалаг, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч, Б.Батжаргал, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал нар Монгол улсыг төлөөлөн оролцож байна. Дэлхийн боловсролын чуулган болон есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар боловсролын салбарт дараагийн 15 жилийн зорилтыг тодорхойлох […]

“Тэгш хамруулах боловсрол” сургалт зохион байгуулагдлаа. Монгол Улсын Боловсролын Их Сургууль дээр 2015 оны 5-р сарын 27-ноос 6-р сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Тэгш хамруулах боловсрол” сэдэвт багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт семинарын нээлт өчигдөр Багшийн сургуулийн Урлаг зааланд болов. Сургалтын нээлтийн арга хэмжээнд БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, Багшийн сургуулийн захирал доктор Д.Мандах, МУБИС-ийн дэд захирал дэд проф. Х.Тамир, АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны орлогч […]

Иргэдийн дунд ардчиллын талаарх ойлголт сул тул тэд нийгмийн цөөнхийн эрх ашигт үйлчилж буй улс төрийн бүтэц, хүчнүүдийн бодлого, үйл ажиллагаанд бодитой дүгнэлт өгч, дорвитой тэмцэж, жам ёсны эрхээ нэхэж, эдэлж чадахгүйд хүрч байгаад бидний санаа зовниж байна. Орон нутагт иргэдийн оролцоо нэмэгдэж буй ч оролцоог оромдох, ардчиллыг хэлбэрдэх, төлөөллийг луйвардах үзэгдэл ч газар авсан, улмаар иргэдийн хяналтын институцууд үр дүнтэй ажиллахгүй байгаа нь бидэнд мэдрэгдсээр байна. Хэрэв иргэд, иргэний […]

“Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн Бүх гишүүдийн чуулган 2015 оны 3-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. ЧуулганаарУдирдах зөвлөл, дүрмийн хорооны сонгууль явагдлаа.