all4education

Just another WordPress site

“БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!”

Иргэний нийгмийн үндэсний эвсэл

Боловсролын санхүүжилт, чанарт хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөн хамтран ажиллах, үндэсний хэмжээнд тогтвортой кампанит ажил явуулах эхлэл тавигдаад байна. Энэ ажлыг санаачлан эхлүүлж буй иргэний нийгмийн олон талын төлөөллийг хангасан эвсэл 2010 оны 9-р сарын 3-ны өдөр байгуулагдаж, Иргэний нийгмийн боловсролын сангийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эвсэл нь Үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрхийн ТББ, хүний эрхийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, хүүхэд, залуусын өөрийн удирдлагын бүлгүүд, үндэсний болон бэлгийн цөөнхийн ТББ, эцэг эхчүүдийн холбоод, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ, боловсролын асуудлаар ажилладаг ТББ зэрэг иргэний нийгмийн олон талын төлөөллийг ханган ажиллаж байна.

Эвслийн бүхий л үйл ажиллагаа хүний эрх, жендэрийн тэгш эрх, үл ялгаварлан гадуурхах, нийгмийн бүх бүлгийн, ялангуяа эрх мэдлийн цөөнхийн оролцоог хангахыг эрмэлзэх, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах, ил тод, ардчилсан, хараат бус байх зарчимд суурилна.

Эвслийн алсын хараа

“Хүүхэд, насанд хүрэгч бүрт хүртээмжтэй; хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан; үнэт зүйл, мэдлэг, ур чадвар хосолсон цогц чадамжийг өөртөө тохиромжтойгоор, аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр амьдралын бүх хүрээнд, насан туршдаа эзэмших боломжтой; эрүүл, аюулгүй орчин бүрдсэн; ялгаатай хэрэгцээг харгалзсан; хүмүүнлэг, ардчилсан; бүх нийтийн; ил тод, хариуцлагатай; хангалттай санхүүжилттэй; иргэдийн оролцоо бүхий боловсролын тогтолцоо” байна.

Эрхэм зорилго

Иргэний нийгмийн олон салбар, нийгмийн олонлог төлөөллийг, ялангуяа үндэсний, хэлний, бэлгийн цөөнх; эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуус, ахмад үеийнхэн; хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд, хөдөө орон нутаг, гэр хорооллын иргэд зэрэг дуу хоолойгоо олон нийт, төр, засагт хүргэж, шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийг чадваржуулах, харилцаа, хамтын ажиллагааны орон зайг бий болгох замаар тэдэнд тулгарч буй бэрхшээлийг арилгах, нөхцөл байдлыг өөрчлөх чадвартай болгон, эрх мэдлийг нь нэмэгдүүлж, боловсролын бодлого, тогтолцоог цогцоор нь шинэчлэхэд  оршино.

Эвслийн стратегийн зорилтууд:

  1. Эвслийг бэхжүүлэх чадавхжуулах;
  2. Бодлогод нөлөөлөх баримт нотолгооны суурийг бэхжүүлэх;
  3. Иргэний нийгмийн боловсролын бодлогын концепц боловсруулах;
  4. Олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, үндэсний зөвшилцлийг бий болгох;
  5. Бодлогод нөлөөлөх үндэсний кампанит ажил өрнүүлэх;
  6. Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгохын төлөө хамтран ажиллах.

Удирдах зөвлөлийн дарга

1. Б.Болорсайхан, “Demo Crazy” залуусын төвийн Удирдах зөвлөлийн гишүүн

Удирдах зөвлөлийн гишүүд

2. Б.Ардак, Казах эмэгтэйчүүдийн Арулар холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

3. Б.Батжаргал,Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Гүйцэтгэх Захирал

4. Ж.Батзориг,Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Дарга

5. С.Сэлэнгэ, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны Захирал

6. Д.Энхжаргал, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ ТББ-ын Ерөнхий зохицуулагч

7. Д.Энхтуяа, Хүүхдийн Хөдөлмөрийн Тэвчишгүй Хэлбэрийн Эсрэг Сүлжээг Төлөөлж Өсвөр Үеийнхний Хөгжлийн Төвийн Тэргүүн

8. Б.Чулуундолгор, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Тэргүүн

9. Б.Цоггэрэл, Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ынТэргүүн

 

Зохицуулах алба:

Д.ТУНГАЛАГ, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч

И-мэйл: Coordinator@all4education.mn

Б.БУЯНХИШИГ, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Захиргааны ажилтан

И-мэйл: admin@all4education.mn

Б.ОЮУНСУВД, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Хөтөлбөрийн ажилтан

И-мэйл: info@all4education.mn

Г.ГАНЦЭЦЭГ, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Хөтөлбөрийн ажилтан

И-мэйл: pta_project@all4education.mn

 

Албан утасны дугаар: 7000-8292

Албан хаяг: 902 тоот, Пийс Товер, Энх тайвны өргөн чөлөө-54, Чингэлтэй дүүрэг, 15172 Улаанбаатар, Монгол Улс