all4education

Just another WordPress site

Бүх нийт боловсролын төлөө!”Иргэний нийгмийн үндэсний эвслийнГишүүн байгууллагууд

 

1. Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг

123
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн эрхэмзорилго нь Монголын боловсролд нээлттэй нийгмийн үнэт зүйл болох ил тод байдал, хариуцлагатай хандах чадвар, боловсрол эзэмших тэгш эрх, оролцоог төлөвшүүлэхэд байгууллага, хувь хүмүүсийн үр нөлөөтэй хамтын ажиллагааг хөгжүүлэн боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн төлөөх түншлэлийг бий болгон сургууль, багш нарын хөгжлийг дэмжиж боловсролын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал бөгөөд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын сан)-гийн боловсролын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн 2004 оны 8-р сараас эхлэн төрийн бус байгууллага болж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Вэб хаяг: http://www.mea.org.mn

И-мэйл хаяг: info@mea.org.mn

2. ”ДемоКрэйзи” залуусын төв

DemoCrazy logo

“ДемоКрэйзи” залуусын төв хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх болон ардчиллын үнэт зүйлс, нийгмийн шударга ёсыг эрхэмлэх соёлыг залуусын түгээн төлөвшүүлэх, залуусын хувийн хөгжил, ардчилал, иргэний боловсрол, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зорилготой. 2008 оноос эхэлсэн “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аяны оролцогчид энэ төвийг үүсгэн байгуулсан бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хүний эрх нь тэгш, бүрэн хангагдсан шударга, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн төлөөх олон талын төлөөлөл болсон идэвхтэй, бүтээлч оролцоонд түшиглэсэн, нийгэмд гүн гүнзгий эерэг нөлөө үзүүлж чадахуйц залуусын хөдөлгөөнийг өрнүүлэх зорилготой. Бүхий л үйл ажиллагаа залуусыг өөртөө илүү итгэлтэй, хүний эрх, эрх чөлөөний болон жендэрийн өндөр мэдрэмжтэй, иргэний болон ардчиллын боловсролтой, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах, аливаа асуудлыг тайван замаар, бүтээлчээр шийдвэрлэх, мөн өөртөө шүүмжлэлтэй хандах чадвартай болж төлөвшихөд нь туслахад чиглэнэ.

Вэб хаяг: www.democrazy.mn

И-мэйл: democrazygroup@gmail.com

  3. Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо

123Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоонь үндэсний хэл, соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, өвөрмөц ёс заншлаа хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор 2006 онд байгуулагдсан. Тус холбооны зорилго казах эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог сайжруулах, авьяас билгийг нь нээх, дуу хоолойг нь зохих шатны байгууллагад хүргэх, үлгэр дууриалалтай эмэгтэйчүүдийг олон түмэнд сурталчлан таниулахад оршино.  Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд холбооноос санаачлан  “Ару жулдыздар” сэтгүүлийг тогтмол гарган олны хүртээл болгож байна.

И-мэйл хаяг: arular_mongoliy@yahoo.com;ainagulk@yahoo.com

 4. ЛГБТ Төв ТББ

1234

ЛГБТ Төв ТББ нь ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага юм. ЛГБТ Төв ТББ-ын эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийнтүгээмэл тунхаглал болон Монгол улсын олон улсын гэрээ, конвенциор баталгаажсан хүний эрхийг эрхэмлэн дээдэлж, хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, аливаа алагчлалаас ангид байх ардчилсан иргэний нийгмийн үнэт зүйлийг Монголын нийгэмд төлөвшүүлэх, ийнхүү төлөвшүүлснээр бэлгийн цөөнх болох эрэгтэй, эмэгтэй ижил хүйстэн, бисексуал, трансжендэр хүмүүсийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүний эрхийн зөрчлийг бууруулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хувь нэмрээ оруулах, байгууллагын эрхэм зорилгод хүрэхийн тулд ижил төстэй зорилго бүхий олон улсын болон дотоодын ТББ-ууд, олон улсын засгийн газар хоорондын байгууллагуудтай хамтран ажиллахад оршино.

Вэб хаяг:  www.lgbtcentre.mn

И-мэйл хаяг:  info@lgbtcentre.mn

  5. Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

uildverchin logo

Монголын багш, боловсролын салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалдаг Үйлдвэрчний эвлэл нь 1992 оны 1-р сард бие даан байгуулагдсан, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гишүүн байгууллага юм. Гадаад, дотоодын түншлэгч байгууллагынхаа тоог нэмэгдүүлэн, гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг эрс дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө үндэсний хэмжээнд тэргүүлэн ажиллах эрхэм зорилготой.

Вэб хаяг:  http://mtu.mn/

И-мэйл хаяг: mtu@mongol.net

6. Монголын Багш – Эцэг Эхийн Холбоо

PTA Mongolia monМонголын Багш-Эцэг Эхийн Холбоо нь сургууль, цэцэрлэгт Эцэг эхийн зөвлөлийг хөгжүүлж, нэгтгэн ажиллах замаар хүүхэд бүрийн боловсролын төлөө эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, эцэг эх, багш нарт хүүхэд сургах, өсгөн хүмүүжүүлэх талаарх мэдлэг, мэдээллийг хүргэх, боловсрол, хүүхэд, гэр бүлийн талаар сургалт, судалгаа, үнэлгээ зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Холбоо нь Хүүхдийг Ивээх Сангийн сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургууль дээр боловсролын чанар, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх төслийн санаачлагаар 2014 онд байгуулагдсан юм.

Фейсбүүк хаяг: Parent-Teacher Association Mongolia

Цахим шуудан: Pta.mongolia@gmail.com

7. МОНФЕМНEТ үндэсний сүлжээ

995196_708033602546318_1320979125_n

Жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрх, ардчиллыг  хангах зорилготой байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготой нийгэмд  үйлчилдэг ТББ. Нийгмийн бүх хүрээг хамарсан, олон нийтийн өргөн оролцоотой, ардчилсан, нээлттэй, зоримог, тууштай, жендэрийн тэгш эрх, шударга ёсны төлөө хөдөлгөөнийг өрнүүлэх хөдөлгөгч хүчин болон хөгжиж үндэсний хэмжээнд хамтран ажиллах зорилготой.

Бидний мөрөөдөл: Жендэр, нас, шашин, намын гишүүнчлэл, угсаа гарал, газарзүйн байршил, бэлгийн баримжаа, нийгмийн статус, арьсны өнгө зэргээс үл хамааран хүн бүрт эрхэм чанараа мэдрэн, айх аюулгүй, дарамтгүй, эрх чөлөөтэй амьдран, авьяас билгээ хөгжүүлж, амьдралаа өөрөө зохиож, аз жаргалаа эрэлхийлэх тэгш боломжийг хангасан нийгэм.

Вэб хаяг:  http://www.monfemnet.org/

И-мэйл хаяг:info@monfemnet.org

 

8.Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд ТББ

ywc official logo_small

 

2010 оны 10 дугаар сард залуу эмэгтэйчүүдийн санаачлаг, сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан.

Эрхэм зорилго: Хүн бүрийн эрхэм чанар, хүний эрхийг хангасан хүчирхийллээс ангид нийгмийг бүтээхэд манлайлах бөгөөд энэхүү үйл явцын хүрээнд хүний эрхийн мэдрэмжтэй, сонголтоороо өөрийгөө бүтээх чадвартай, өөртөө итгэлтэй, эрх чөлөөндөө хайртай залуучууд, тэр дундаа залуу эмэгтэйчүүд хөгжин, чадавхжих боломжтой чөлөөт, нээлттэй, үржил шимт хөрс мэт орчныг бүрдүүлэн, өөрсдийн хүрээгээ улам бүр тэлэхэд оршино.

Facebook хуудас: www.facebook.com/youngwomen4change

И-мэйл хаяг: youngwomenforchange@gmail.com

9.Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний Холбоо

1004696_406210006147325_1126306066_n  Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний Холбоо нь 2005 онд байгуулагдсан. Тэргэнцэртэй болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцоход нь ,   сэтгэл зүйн болон  оюуны дэмжлэг үзүүлэх,   улмаар амьдралын чадавхийг сайжруулахад  чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг үндэсний хэмжээний байгууллага юм.  Эрхэм зорилго  нь  “Тэгш оролцоот хүртээмжтэй нийгэм”

Вэб хаяг:www.wheelchairusers.mn

И-мэйл хаяг: mawu.mtih@yahoo.com     

10. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо

1234567

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг нийгэм хамт олны дунд хөгжүүлэн төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийгэмд үйлчилдэг гишүүнчлэл бүхий ТББ юм. Тус холбоо нь одоо 17 аймагт салбартай 4,200 гаруй гишүүд, дэмжигчидтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Вэб хуудас: www.apdc.org.mn

И-мэйл: apdc@mongol.net

11. Хүний Эрх Хөгжил төв


  321Хүний Эрх хөгжил төв нь 1998 онд хүний эрхийн идэвхтэн, хуульч, судлаачдын санаачлагаар  байгуулагдсан ашгийн төлөө  бус, төрийн бус байгууллага юм.Алсын хараа: Хүн бүр хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх, нэхэмжлэн хамгаалах мэдлэг чадвартай байснаар  ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгуулах хөгжлийн үйл явцад идэвхитэй, чөлөөтэй, утга учиртай оролцож, хөгжлийн үр шимийг шударгаар хүртэх боломжтой.Зорилго: Хүн бүрийн хүний эрхийг хангасан хөгжилтэй Монгол орныг байгуулах явдал юм. Бидний уриа: Хүн бүрийн хүний эрхийг хангасан, хөгжингүй Монгол орны төлөө.Вэб хаяг: www.chrd.org.mn

И-мэйл хаяг: chrd@mongolnet.mn

12.  Хүүхдийн Хөдөлмөрийн Тэвчишгүй Хэлбэрүүдийн Эсрэг Үндэсний сүлжээ

3211

Хүүхдийн Хөдөлмөрийн Тэвчишгүй Хэлбэрүүдийн Эсрэг Үндэсний сүлжээ нь Монгол улсад хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг нийгэмд оршиж буй  эдийн засгийн мөлжлөг, бэлгийн хүчирхийлэл, дарамтаас ангид байлгахад  чиглэж ажиллана. Сүлжээний гишүүнчлэлийн хувьд нийт 32 гишүүн байгууллагатай.

Вэб хаяг: www.networkchildlabor.mn

И-мэйл хаяг: battuya@networkchildlabor.mn

13. Хүүхэд хамгааллын сүлжээ

3321Монгол  улсад хүүхэд хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, шаардлагатай  нөхөн сэргээх,  хамгаалах үйлчилгээг хүүхэд бүрт чанартай хүргэхийн төлөө үр дүнтэй түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.И-мэйл хаяг:monkhjargal2005@yahoo.com

14.Хүүхэд Хүүхдийн төлөө ТББ


11Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлснээр хүүхдийн эрх, тэр дундаа хамгаалуулах эрхийг хангах. Хүүхэд Хүүхдийн төлөө ТББ нь дэргэдээ хүүхдийн оролцооны хамгаалал клубтэй бөгөөд хүүхэд залуучуудаас бүрдсэн ашгийн бус, нийгэмд үйлчилдэг хүүхдийн эрх, оролцооны байгууллага юм.Алсын хараа: Хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлснээр хүүхдийн эрх, тэр дундаа хамгаалуулах эрхийг хангах эрхэм зорилготой.

Вэб хаяг:www.childforchild.mn

И-мэйл хаяг: tsoggerel_b@yahoo.com;

15.     Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв нь  хүний эрхэм чанар, аюулгүй, халдашгүй, хэнээс ч 112хараат бус байх жам ёсны эрхийг хангахын төлөө ажилладаг, төрийн аливаа нам, хүчин, шашны урсгал, чиглэлээс ангид, хараат бус, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг ТББ юм. 1995 онд байгуулагдсан бөгөөд  эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй  бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагааг Монгол улсад анх удаа  явуулж эхэлсэн. ХЭҮТ нь үндэсний хэмжээнд үйлчилгээ, нөлөөллийг хослуулан ажилладаг, 19 салбар, 7 хамгаалах байраараа дамжуулж олон нийтэд  хүрдэг.
Вэб хаяг:http://safefuture.mn/
И-мэйл хаяг: mongolcav@mongol.net
16.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах “Хэрэглэгч” сан
2004 онд хэрэглэгчийн эрхийг хуулиар хамгаалах 113зорилготой. Тус байгууллага нь “мэдлэгтэй хэрэглэгч мэхлэгдэхгүй” гэсэн уриатай бөгөөд тэргүүн зорилт нь “Хэрэглэгчдэд хэрэглээний тухай мэдээлэл хүргэж, мэдлэг олгох”-д оршино.Вэб хаяг:www.hereglegch.mnИ-мэйл хаяг: consfound@yahoo.com
17.Эрчүүд эрүүл гэр бүл төв ТББ
Picture1

2005 онд байгууллагдаж үйл ажиллаггаагаа эхэлсэн. Бидний зорилго: Нийгмийн эмзэг давхарга болох орон гэргүй, тэнэмэл иргэдэд, орон нутгаас шилжиж ирээд хот суурин газрын  амьдралд хөлөө олж чадахгүй архидан мансууран донтох өвчтэй болсон иргэдэд архины хамаарлаас гарахад туслан нийгэмшүүлэх, зөв амьдрах зорилго, итгэл үнэмшилийг төлөвшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх

Эрэгтэйчүүдийн дунд тогтсон эрх мэдлийн тэгш бус байдал, хүчирхийллийг дэмжин тэтгэдэг хэвшмэл ойлголт, соёлын сөрөг хэм хэмжээг өөрчлөх замаар гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хувь нэмрээ оруулах юм.
И-мэйл хаяг: firstfamily.ngo@gmail.com