all4education

Just another WordPress site

Улаанбаатар хот

“Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн 2019-2021 оны стратеги төлөвлөгөөг боловсруулах семинар 2019 оны 2-р сарын 18-ны өдөр “Platinum” зочид буудлын хурлын танхимд 09:00 цагт эхэлж 18:00 цагт дуусав. Тус эвслийн 4 дэх удаагаа байгууллагын стратегиа төлөвлөж саналаа солилцсон уг семинарт эвслийн Удирдах зөвлөлийн дарга С.Сэлэнгэ, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батжаргал, Д.Энхжаргал, Л.Ариунзул, Эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, дэд зохицуулагч Г.Баянзул, захиргаа, санхүү хариуцсан ажилтан Б.Буянхишиг, хөтөлбөрийн ажилтан Б.Мөнхтуул, Эвслийн гишүүн байгууллагуудын төлөөлөл болох Ш.Галбадрах, Г.Ганцэцэг, Т.Амарзаяа, А.Ариунаа, н.Болдсайхан, орон нутаг дахь салбар зөвлөлийн зохицуулагчдыг төлөөлж Б.Ардак, Ц.Цогзолмаа, С.Энэбиш нар оролцож зочин чиглүүлэгч багшаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш Түвшинжаргал ажиллав.
Семинараар ирэх 3 жилд байгууллагын эрхэм зорилго, алсын харааг өөрчлөх эсэх болон эвслийн зүгээс хэрэгжүүлэх стратеги зорилтуудыг тодорхойлох, үйл ажиллагааны 4 үндсэн чиглэлийн хүрээнд хөтөлбөр боловсруулахаар багаар ажиллан, стратегийн төлөвлөгөөнд тусгах саналыг гаргаж, оролцогчдоор хэлэлцүүллээ. Мөн чиглүүлэгч багшийн зүгээс байгууллагын менежментийн талаар болон стратеги төлөвлөгөөг боловсруулахад анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгсөн нь гишүүдийн хувьд ач холбогдолтой чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа боллоо гэж дүгнэж болохоор байна.
Оролцогчдын гаргасан саналыг нэгтгэн стратегийн төлөвлөгөөний төсөл боловсруулж, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг стратеги боловсруулах ажлын хэсэгт даалгалаа.

Сэтгэгдэл бичих