all4education

Just another WordPress site

“Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний      Жил тутмын чуулганы үндсэн зорилго Хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр болсон боловсролын асуудлуудаар хийсэн хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээнүүдийг олон нийтэд танилцуулан өргөнөөр хэлэлцүүлэх, боломжит шийдлүүдийг тодорхойлж, бодлогод нөлөөлөх; Боловсролын чанар, хүртээмж, тэгш байдал, хариуцлагатай байдлын төлөө ажилладаг хувь хүн, иргэний нийгмийн байгууллага, бүлгүүд бусад оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, эв санааны […]

Шинэчлэлийн засгийн газрын дэвшүүлсэн “Зөв монгол хүүхэд” (Ном, Авъяас гэх мэт дэд хөтөлбөрийн хүрээнд) боловсролын бодлогод хийсэн дүн шинжилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, боловсролын санхүүжилтийн сүүлийн 20 жилийн байдалд хийсэн судалгааны үр дүн,  Бүх нийтэд боловсрол олгох 6 зорилтын хэрэгжилтийн байдалд хийж буй үндэсний үнэлгээ, Сургуулийн орчныг сайжруулах хамтарсан багийн үнэлгээний дүн зэрэг анхаарал татсан асуудлуудаар оролцогч талуудаас илтгэл мэдээлэл хийж хэлэлцэн хэлэлцэн баталж, иргэдэд хандсан уриалгыг гаргасан. […]

“Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний гуравдугаар Чуулганаар боловсролын шинэчлэлд иргэдийн оролцоо, боловсролын хариуцлагын асуудал, боловсролын бодлогын шинэчлэлд зориулагдаж буй гадаадын зээл тусламжийн үр дүн, үр ашиг зэрэг асуудлаар төрийн байгууллага, хандивлагчид болон төрийн бус байгууллага, иргэдээс холбогдох мэдээллийг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд чуулганаас “Боловсролын талаар иргэний нийгмийн баримтлах байр суурийн баримт бичиг”-ийг хэлэлцэн баталж, иргэдэд хандсан уриалгыг гаргасан. Боловсролын тухай хуулийн 2012 оны нэмэлт өөрчлөлтийн талаар багш нарын […]

“Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага”Иргэний нийгмийн үндэсний хоёрдугаар чуулганаар боловсролын бодлогын шинэчлэл, боловсролын шинэчлэлд иргэдийн оролцоо, боловсролд зориулагдаж буй гадаадын зээл тусламжийн үр дүн, үр ашиг зэрэг асуудлаар төрийн байгууллага, хандивлагчид болон төрийн бус байгууллага, иргэдээс холбогдох мэдээллийг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд чуулганаас “Боловсролын талаар иргэний нийгмийн баримтлах байр суурийн баримт бичиг”-ийг хэлэлцэн баталж, иргэдэд хандсан уриалгыг гаргасан.  

“Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага”Иргэний нийгмийн үндэсний АНХДУГААРчуулганаар Боловсролын бодлого, тогтолцоонд нөлөөлөх иргэний нийгмийн үндэсний кампанит ажлыг санаачлан эхлүүлж буй Үндсэн бүлгээс хийсэн “Боловсрол: мөнгө ба хариуцлага,” “Боловсрол: чанар ба хариуцлага” түргэн үнэлгээнүүдийн дүнд түшиглэн, ирэх 2-3 жилийн турш Боловсролын талаар баримталж буй төрийн бодлогод нөлөөлөх үндэсний хэмжээний кампанит ажлын стратеги, үндсэн чиглэл, тэргүүлэх асуудлуудаар зөвлөлдөж, хамтын ажиллагааныхаа хүрээ, зарчим зэргийг тогтоох зорилготой зохион байгуулагдаж.