all4education

Just another WordPress site

Гишүүнчлэл хөгжүүлэх хорооны мэдээлэл “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийг үүсгэн байгуулахаар 2010 оны 4-р сараас эхлэн сонирхсон ИНБ-ууд уулзалтуудыг хийж, эрхэм зорилго, үнэт зүйлс, зарчмаа нэгтгэн томьёолж эхэлсэн. 2010 оны 6-р сарын 29-30-нд “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, боловсролын бодлогод нөлөөлөх иргэний нийгмийн үндэсний эвслийн стратеги, хамтын ажиллагааны хэлбэр, зарчим, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, үйл ажиллагааны зарчим, гишүүнчлэлийн шалгуурыг […]

“БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!”  БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙР СУУРЬ  “Бидний хүсэл бол хүний мэдэх, бүтээх, хүний ёсоор хамтран амьдарч, нэр төртэйгээр оршиход суралцахуйц, хувь хүний потенциал, чадвар, чадавхыг нээж, эерэг зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, хүмүүнлэг, ардчилсан, хүн бүрийн эрхийг хангасан, хүрэлцээтэй, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдсөн,  цаг үетэйгээ хөл нийлсэн боловсролын тогтолцоотой болох билээ.” “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл  Нэг. Боловсролын өнөөгийн дүр зураг, тулгамдаж буй асуудал […]

1. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Захирал Д. Энхжаргал, Хорооны ахлагч 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Захирал С.Сэлэнгэ, Хорооны гишүүн 3. Хүүхэд Хүүхдийн төлөө ТББ-ын Тэргүүн Цоггэрэл, хорооны гишүүн

 “Бүх нийт боловсролын төлөө!” Уриалга Боловсрол нь хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр, шударга хөдөлмөр, нэр төртэй, эрх чөлөөтэй амьдралын баталгаа бөгөөд бидний хамтын амьдралын мөн чанарыг, бид хүмүүнлэг, ардчилсан, шударга нийгэмд амьдрах эсэхийг тодорхойлох хүчин зүйл, нийгмийн баялаг, бид бүгдийн нийтийн өмч юм. Гэвч өнөөдрийг хүртэл иргэд бид энэ чухал асуудалд анхаарлаа дутуу хандуулж, идэвхгүй хүлээн авагч, хүлцэнгүй хүртэгч, зарим үед дуугүй […]

“БОЛОВСРОЛЫГ БҮХ НИЙТЭД – БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!” Өнөөдөр хүн бүр сурч боловсрох эрхээ эдэлж чадаж байна юу? Жар гаруй жилийн өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар “хүн бүр сурч, боловсрох эрхтэй” гэж тунхагласан билээ. Гэтэл өнөөдөр сая сая хүүхэд, насанд хүрэгчид анхан шатны боловсрол эзэмшиж, ур чадвараа хөгжүүлэн, нийгэм, соёлын өөрчлөлтийг авчрах шинэ мэдээлэл, шинэ технологитой танилцаж, амьдралынхаа чанарыг дээшлүүлэх боловсролыг эзэмшиж чадахгүй байна. Боловсрол эзэмших нь яагаад чухал вэ? […]